“Orange” энтертайнмент, VOO, “Go Adventure”-ийн хамтарсан бүтээл “Өнчин” уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Тус кино тавдугаар сарын 22-ноос эхлэн бүх кинотеатраар гарна.
Хайр, халамж хамгийн их хэрэгтэй бяцхан зүрхнүүдийн тухай өгүүлэх энэхүү бүтээлийн зохиолыг Д.Галбаяр бичиж, өөрөө найруулсан байна.
Киноны гол дүрүүдэд Т.Хулан, Б.Тэргэл, Ч.Болд, Ц.Мөнхболд, Э.Ану, Э.Чинзориг, О.Энхтуул нар тогложээ.
“Өнчин” уран сайхны кино нь хүүхдийн дотоод ертөнц, хайр халамжийн үнэ цэн, хүнлэг сэтгэлийн тухай сэдвийг хөндсөн бүтээл юм.