BTS-ийн SUGA АНУ-д болсон тоглолтынхоо өмнө Сан-Францискогийн алдарт Bay to Breakers марафонд оролцож, фенүүдээ гайхширууллаа. Тэрээр тавдугаар сарын 17-нд болсон 12 км-ийн гүйлтийг амжилттай дуусгаж, оролцогчдын шилдэг 5 хувьд багтсан байна.
San Francisco Chronicle-ийн мэдээлснээр SUGA Bay to Breakers уралдаанд 1 цаг 4 минут 43 секундийн амжилт үзүүлжээ. Түүний дундаж хурд нэг мильд 8 минут 41 секунд байсан байна.
Bay to Breakers нь Сан-Францискогийн хамгийн алдартай холын зайн гүйлтийн нэг бөгөөд анх 1912 онд зохион байгуулагдаж эхэлсэн. 12 км-ийн маршрут нь хотын огцом өгсүүр зам, төвөгтэй газар нутгаар дамждагаараа алдартай.
Нийт 20,530 оролцогчоос SUGA 1,022 дугаар байрт орсон бөгөөд энэ нь түүнийг шилдэг 5 хувийн гүйгчдийн тоонд багтаажээ.
Фенүүдийг бүр ч их гайхшируулсан зүйл нь тэрээр марафоноо дуусгасныхаа дараа тэр орой Stanford Stadium-д болсон BTS-ийн тоглолтод оролцсон явдал байв. Тайзан дээр тэр эрч хүчтэй үзүүлбэр үзүүлсэн ч тоглолтын төгсгөл хэсэгт хөл нь тавгүй байгаа мэт харагдсан гэж зарим фен анзаарчээ.
Гишүүд SUGA-гийн бэлтгэлийн талаар ярив
Дараа нь BTS-ийн гишүүд Weverse live-ийн үеэр SUGA-гийн гүйлтийн дэглэмийн талаар ярьсан байна.
V:
“Yoongi hyung жин хасмаар байна гэж хэлээд маш эрчимтэй гүйж эхэлсэн. Тэр өдөр бүр 10 км гүйж байсан”
хэмээн ярьжээ.
Jimin мөн:
“Тэр тоглолтын өдөр өглөө 6 цагт босоод алдартай марафонд оролцсон. Encore тайзны өмнө шилбэ нь маш их хавдаж, доголж байсан. Бид үнэхээр санаа зовсон”
гэж хэлсэн байна.
Энэ мэдээ тархсаны дараа фенүүд SUGA-гийн сахилга бат, тэсвэр хатуужил, бэлтгэлдээ хандах хандлагыг магтан сошиал орчинд олон сэтгэгдэл үлдээжээ.
Олон хүн хүнд маршруттай 12 км гүйлтийг дуусгаад тэр орой нь бүрэн хэмжээний стадионы тоглолт хийх нь амаргүй гэж онцолсон байна. Үүний зэрэгцээ зарим фэн түүний эрүүл мэндэд санаа зовж, өөрийгөө хэт ачаалахгүй байхыг хүсжээ.
SUGA-гийн энэ амжилт ARMY нарын дунд хурдан тархаж, олон хүн үүнийг “жинхэнэ Min Yoongi хэв маяг” гэж нэрлэж байна.