Төрийн соёрхолт “Баянмонгол” биг бэнд энэ зун жазз сонирхогчдыг зориулсан өвөрмөц, цэвэр жазз тоглолт “Summer Rhythm”-д урьж байна. Энэхүү концерт нь уламжлалт болон орчин үеийн жазз хөгжмийн өнгө аясыг дэлхийн жишигт хүрсэн найруулгаар хүргэх онцгой арга хэмжээ болох юм.
Тоглолтыг тусгай урилгаар хүрэлцэн ирж буй Италийн алдарт удирдаач, хөгжмийн зохиолч, саксофонч Андреас Маринелло удирдан явуулна. Тэрбээр өөрийн зохиосон хөгжмийн бүтээлүүдээс гадна Монгол болон дэлхийн нэрт жазз уран бүтээлүүдийг орчин үеийн хэв маягаар шинэчилсэн хөтөлбөртөө багтаажээ.
Уг үдшийн хөтөлбөрт “Big Dipper”, “Groove Merchant” зэрэг жазз хөгжмийн сонгодог бүтээлүүдээс гадна Radiohead хамтлагийн “Let Down”, мөн “Хөх торгон цамц”, “Самрын гурван толгой” зэрэг монгол ардын дуунууд орчин үеийн зохиомжтойгоор эгшиглэх нь тоглолтын онцлох хэсэг болно.
Монголын жаззын тайзнаа нэр хүндтэй байр суурь эзэлсэн дуучин Г.Тэнүүн уг тоглолтод дуучнаар оролцоно. Уг арга хэмжээг Итали улсын Соёлын хүрээлэн болон Jazz Lab Music Agency дэмжин ажиллаж байна.
Тоглолтын дэлгэрэнгүй:
- Хаана: Улсын Филармони
- Хэзээ: 2025 оны 6-р сарын 8-ны өдөр, 18:00 цагаас
- Уран бүтээлчид: “Баянмонгол” биг бэнд
- Удирдаач: Андреас Маринелло (Итали)
- Дуучин: Г.Тэнүүн
Тасалбарын мэдээлэл:
Тасалбарыг ticket.mn/event/2619 болон Улсын Филармонийн кассаас худалдан авах боломжтой.
Утас: 88003041, 70118012
Энэ үдшийг жазз хөгжмийн гайхамшигтай хэмнэл, гүн мэдрэмж дүүрэн өнгөрүүлж, зун цагийг соёлын өндөр таашаалтайгаар угтаарай.