Нүүр хуудас K-dramaDylan Wang болон Shen Yue нарын дунд үүссэн үл ойлголцол цахим орчныг шуугиулж байна

Dylan Wang болон Shen Yue нарын дунд үүссэн үл ойлголцол цахим орчныг шуугиулж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2018 онд дэлгэцнээ гарсан “Солирын од” (Meteor Garden) олон ангит кинонд гол дүрүүдийг бүтээж, алдар нэрийн оргилд хүрсэн БНХАУ-ын алдартай жүжигчид болох Dylan Wang (Wang Hedi) болон Shen Yue нар дахин олны анхаарлын төвд өртлөө. Харамсалтай нь, энэ удаагийн анхаарал тэдний шинэ уран бүтээлээс бус, харин хоорондын үл ойлголцол, цахим орны маргаанаас үүдэлтэй байна.

Нэвтрүүлгийн үеэрх хошигнол ба үл ойлголцол

Маргааны эхлэл жүжигчдийн хамт оролцсон нэгэн хөгжөөнт шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаараас үүсжээ. “The Inn’s” хэмээх тус нэвтрүүлгийн үеэр оролцогчдын зүгээс Dylan Wang-д доромжилсон утгатай мэт ойлгогдохоор шагнал гардуулсан байна. Нэвтрүүлгийн хөтлөгч Wu Zelin жүжигчинд шагнал гардуулахдаа эхлээд түүний удирдах ур чадварыг нь сайшааж байснаа, удалгүй “Чи бол зүгээр л Dylan Wang” гэдэг нэртэй хошигносон шагнал өгчээ.

Үүнээс гадна нэвтрүүлгийн багийнхан Dylan Wang-ийг нэмээгүй, тусдаа групп чат ажиллуулдаг тухайгаа ярьж, тоглоом тохуу хийсэн байна. Нэвтрүүлгийн багийнхан үүнийг ердөө л нэг хошигнол гэж тайлбарласан ч олон нийтийн өмнө гадуурхагдсандаа сэтгэл дундуур байсан Dylan Wang цахим хуудсандаа тухайн үед үнэхээр тухгүй мэдрэмж авсан тухайгаа нийтэлснээр асуудал үүсжээ. Үзэгчид ч мөн эдгээр тоглоом шоглоомыг хил хязгаараас давсан үйлдэл хэмээн үзэж, шүүмжилж эхэлсэн байна.

Shen Yue-гийн тайлбар ба уучлалт

Цахим орчинд маргаан хүчийг авч, шүүмжлэл ширүүсэхэд жүжигчин Shen Yue өөрийн Weibo хуудсаараа дамжуулан албан ёсоор уучлалт гуйжээ. Тэрээр тухайн үеийн нөхцөл байдлыг дараах байдлаар тайлбарласан байна.

“Dylan Wang-ийг оролцуулаагүй групп чатын яриа бол зүгээр л хуурамч хошигнол байсан. Мөн Dylan-д гардуулсан шагнал нь түүнийг шоуг нуруундаа үүрч явсныг нь үнэлэх зорилготой байснаас биш, түүнийг доромжлох эсвэл доош нь хийх гэсэн ямар ч санаа агуулаагүй. Гэхдээ миний бие Dylan Wang-ий сэтгэл зүйн байдлыг бодолцож, түүнд ямар мэдрэмж төрөхийг урьдчилан тунгааж үзээгүйдээ хүлцэл өчиж байна.”

Маргааны үр дагавар ба гэр бүлийн бизнес рүү дайралт

Жүжигчдийн дундах энэхүү үл ойлголцол даамжирч, фенүүдийн дайн болон хувирсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. Зарим цахим хэрэглэгчид Dylan Wang-ий гэр бүлийн ажиллуулдаг хоолны газар луу дайрч, санаатайгаар муу үнэлгээ өгч, сөрөг сэтгэгдэл үлдээж эхэлжээ.

Үүнээс үүдэн Dylan Wang-ий шүтэн бишрэгчид болон салбарын нөхдүүд нь дуу хоолойгоо хүргэж, энтертайнмент ертөнцийн маргаанаас болж хувь хүний гэр бүлийн бизнесийг дарамталж, хохироож буй явдлыг эрс буруутгаад байна.

Жүжигчдийн тухай товч танилцуулга

Dylan Wang (Wang Hedi):

  • Мэргэжил: БНХАУ-ын жүжигчин, модель, дуучин. Угтаа онгоцны үйлчлэгч мэргэжилтэй бөгөөд Сычуаны баруун өмнөд иргэний нисэхийн коллежийг төгссөн.
  • Замнал: Түүний урлагийн замнал 2017 онд “Youku” платформын “Super Idol” авьяастны тэмцээнд түрүүлснээр эхэлсэн.
  • Онцлох дүрүүд: “Солирын од” киноны Daoming Si-гийн дүрээр олонд танигдаж, 2022 оны “Love between Fairy and Devil” киноны Dongfang Qingcang-ий дүрээр алдрын оргилд хүрсэн. Мөн The Rational Life, Only for Love, Guardians of the Dafeng зэрэг кинонд гол дүр бүтээсэн.

Shen Yue:

  • Мэргэжил: БНХАУ-ын алдартай жүжигчин, модель, дуучин. Хунаний их сургуулийг сэтгүүлч, олон нийтийн харилцааны мэргэжлээр төгссөн.
  • Замнал: Нэгэн гэрэл зурагчин түүний зургийг цахим орчинд нийтэлснээр хараанд өртөж, урлагийн ертөнцөд хөл тавьжээ.
  • Онцлох дүрүүд: A Love So Beautiful, Meteor Garden зэрэг залуусын хайр дурлалын сэдэвтэй цувралуудаар олон улсад танигдсан. Мөн Count Your Lucky Star, Mr.Bad, Smile Code цувралууд болон Netflix-ийн The Yin Yang Master уран сайхны кинонд тоглосон.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх