Нүүр хуудас K-dramaЖүжигчин Baek Eun Hae өөрөөсөө 10 насаар дүү Lee Jun Woo гэрлэнэ

Жүжигчин Baek Eun Hae өөрөөсөө 10 насаар дүү Lee Jun Woo гэрлэнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жүжигчин Lee Jun Woo 5 дугаар сарын 5-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан гараар бичсэн захидал нийтэлж, хуримынхаа мэдээг биечлэн дуулгажээ.

Тэрээр захидалдаа:

“Миний амьдралд надтай нэгэн зүгт харж, хамт алхах нандин хүн гарч ирлээ. Би тэр хүнтэй үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэхээр амласан. Тамирчин байх үеэс минь авахуулаад мюзиклын жүжигчин болсон өнөөдрийг хүртэл надад хайр, дэмжлэг үзүүлж ирсэн та бүхний ачаар би өнөөдрийн өөрийгөө бүтээж чадсан. Би тайзан дээр ч, гэртээ ч бүхий л чадлаараа хичээх болно. Бидэнд ерөөлөө хайрлана уу” хэмээн бичсэн байна.

Тэд хэрхэн танилцсан бэ?

Хосууд анх 2023 онд “Agatha” мюзиклд хамтран тоглох үеэрээ танилцаж, дотносжээ.

Жүжигчин Baek Eun Hae нь 1986 онд төрсөн бөгөөд Солонгосын хэд хэдэн алдартай мюзикл шоунаас гадна JTBC сувгийн “The Good Detective”, KakaoTV-ийн “No, Thank You”, “Positively Yours”, “Honour” зэрэг олон ангит кинонуудад дүр бүтээж байсан туршлагатай. Тэрээр одоо үзэгчдийн хүртээл болж буй SBS сувгийн “My Royal Nemesis” кинонд Ча Жү Мигийн дүрийг бүтээж байгаа юм.

Сүйт залуугийн тухай

Түүний сүйт залуу Lee Jun Woo нь 1996 онд төрсөн, уран гулгалтын тамирчин байгаад мюзиклын жүжигчин болсон нэгэн юм. Тэрээр 2024 оны 7 дугаар сараас 2025 оны 4 дүгээр сар хүртэл олон нийтийн үйлчилгээний ажилтан хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албаа хааж дуусгажээ. Тэрээр одоо “The Brothers Karamazov” мюзиклд тоглож байна.

SEO Title: Baek Eun Hae өөрөөсөө 10 дүү Lee Jun Woo гэрлэнэ SEO Description: “My Royal Nemesis” киноны од Baek Eun Hae өөрөөсөө 10 насаар дүү, мюзиклын жүжигчин Ли Жүн Вүтэй гэрлэхээр болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх