Энэ хаврын хамгийн их хүлээлттэй, үзэлттэй цуврал болсон “Цзан Хаегийн домог” одоогоор веб платформуудын дунд ноёрхож байна. Yunhe мэдээллийн платформын дагуу тус дорама 28.4 хувийн үзэлтийн үр ашигтай хувийг эзэлж, нийт 61.07 сая удаа үзэгджээ. Мөн YOUKU платформ дээр 2025 оны хамгийн өндөр нэр хүндийн индекс болох 10400-г авсан байна.
Хоёрдугаар байрт “Гоо сайхны хоригдол” хэмээх түүхэн дорама бичигдэж байна. SVIP хэрэглэгчдэд зориулсан эцсийн ангиуд 5-р сарын 29-нд гарсан бөгөөд үзэгчдийн хүлээлт, хэлэлцүүлгийн улмаас рейтинг нь 22.3 хувь (47.95 сая үзэлт)-д хүрч өссөн байна.
Гуравдугаар байрт 5-р сарын 20-нд нээлтээ хийсэн адал явдалт “Үндэсний алдсан эрдэнэ” цуврал 6.1 хувийн үзэлттэй (13.12 сая) байна.
Харин дөрөвдүгээрт жүжигчин Сун Вэй Лун болон Бао Шан Энь нарын тоглосон “Цэцэглэлтийн гэрэлт үе” хэмээх түүхэн дорама 5.1 хувийн үзэлттэйгээр (10.97 сая) жагсаж байна.
“Цзан Хаегийн домог” ийнхүү 2025 оны хамгийн амжилттай, олон нийтэд нөлөөлсөн цуврал болж буйг баталсаар байна.