32
2025 оны 6-р сард тэнгэрийн од эрхсийн нөлөө бүхий л ордуудад шинэлэг боломж, сорилт, хайр дурлал, санхүүгийн өөрчлөлтүүдийг дагуулж байна. Доорх зурхайг орд тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулж байна.
1. Хонь
- Карьер ба мөнгө: Бүтээлч байдал, шийдвэр гаргалт идэвхтэй. Ажлаа солих эсвэл тушаал дэвших магадлалтай.
- Хайр дурлал: Гэр бүлийн уур амьсгал дулаан, харин шинэ харилцаанд болгоомжтой хандаарай.
- Эрүүл мэнд: Стресс, нойргүйдэл нэмэгдэх төлөвтэй. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц.
2. Үхэр
- Карьер ба мөнгө: Нэр хүнд өсөж, бүтээлч байдал нэмэгдэнэ. Санхүүгийн өсөлттэй сар.
- Хайр дурлал: Гэр бүлд анхаарал хандуулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс сэтгэлээр унах хандлагатай.
- Эрүүл мэнд: Сэтгэлзүйн байдал тогтворгүй. Сэтгэлээ дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай.
3. Ихэр
- Карьер ба мөнгө: Сайхан санаа, эрсдэлтэй алхам хийх эрмэлзэлтэй. Гэвч санхүү тогтворгүй.
- Хайр дурлал: Болзооноос зайлсхийж, өөртөө төвлөрөх хэрэгтэй.
- Эрүүл мэнд: Хүнд бэртлээс сэргийл. Харшил, мэдрэлийн ядаргаанаас болгоомжил.
4. Мэлхий
- Карьер ба мөнгө: Хариуцлагатай ажлууд хүлээгдэж байгаа ч эдийн засгийн бэрхшээл дагуулна.
- Хайр дурлал: Гэр бүлийн маргаанд уян хатан, эвтэй ханд.
- Эрүүл мэнд: Архаг өвчнүүд эдгэрэх хандлагатай.
5. Арслан
- Карьер ба мөнгө: Шинэ бизнес, хамтарсан төслийн боломж. Орлого нэмэгдэнэ.
- Хайр дурлал: Сүй тавих, гэрлэх магадлалтай. Хүүхэдтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй.
- Эрүүл мэнд: Эрүүл мэндэд асуудал гарч болзошгүй. Урьдчилан сэргийл.
6. Охин
- Карьер ба мөнгө: Бизнес урагшлах, салбартаа хүндлэл хүлээх боломж гарна.
- Хайр дурлал: Ганц бие хүмүүс нэр хүндтэй, баян түнштэй учирч магадгүй.
- Эрүүл мэнд: Өвдөх магадлал бага, эрүүл хооллолт, спортод анхаар.
7. Жинлүүр
- Карьер ба мөнгө: Ажлын шинэ эхлэл, бизнес өргөжүүлэх боломжтой. Санхүүгийн таатай үе.
- Хайр дурлал: Хувийн амьдралд шинэ харилцаа нэмэгдэнэ. Заримд нь хүүхэдтэй болох мэдээ ирнэ.
- Эрүүл мэнд: Харшил, хоол боловсруулах асуудал гарч болзошгүй.
8. Хилэнц
- Карьер ба мөнгө: Төсөлд амжилттай оролцож, удирдах ур чадвар нэмэгдэнэ.
- Хайр дурлал: Ганц бие хүмүүсийн оролдлого амжилтгүй байж мэднэ. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд амьдрал амттай байна.
- Эрүүл мэнд: Дархлаа дэмжих хэрэгтэй. Дэглэм барих хэрэггүй.
9. Нум
- Карьер ба мөнгө: Шинэ төсөл, бизнес эхлүүлэх сайхан боломж. Орлого нэмэгдэнэ.
- Хайр дурлал: Ганц бие хүмүүс гэр бүл зохиох магадлалтай. Тайван байдлыг эрхэмлэ.
- Эрүүл мэнд: Гоо сайхан, имиждээ анхаар. Биеийн байдал сайн.
10. Матар
- Карьер ба мөнгө: Ажлаа солих, шинэ зорилго тодорхойлох үе. Орлого тогтвортой.
- Хайр дурлал: Романтик хүсэл нэмэгдэнэ. Гэр бүлийн ахмадын эрүүл мэндэд анхаараарай.
- Эрүүл мэнд: Эрүүл хэвшилтэй бай. Хөнгөн өвчлөлөөс сэргийл.
11. Хумх
- Карьер ба мөнгө: Ажлын байр, тушаал дэвших боломжтой. Харилцаа, танил талд ашигтай сар.
- Хайр дурлал: Тогтворгүй харилцааг цэгцлэхэд тохиромжтой. Болзоо, маргаан ээлжилнэ.
- Эрүүл мэнд: Тамир тэнхээ нэмэх амин дэм, салхинд гарах хэрэгтэй.
12. Загас
- Карьер ба мөнгө: Тодорхойгүй байдал үргэлжлэх ч эрч хүч, онгод нэмэгдэнэ.
- Хайр дурлал: Ганц бие хүмүүс дурлалын эрч хүчтэй үе. Гэр бүлд хямрал нүүрлэж болзошгүй.
- Эрүүл мэнд: Ядрах, халдвар авах магадлалтай. Өөрийгөө хайрла.