Нүүр хуудас Кино“Sinners” аймшгийн кино цахим платформуудаар үзэх боломжтой боллоо

“Sinners” аймшгийн кино цахим платформуудаар үзэх боломжтой боллоо

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Уорнер Брос” кино компанийн шинэхэн бүтээл “Sinners” буюу “Нүгэлтнүүд” хэмээх бүрэн хэмжээний аймшгийн кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Уг кино нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн сонирхол татам, шинэлэг цус сорогчийн тухай бүтээл хэмээн үнэлэгдэж байгаа юм.

Найруулагч Райн Куглер энэхүү кинондоо Холливудын одод болох Майкл Б. Жордан (ихэр ах дүү хоёрын дүрд), Хэйли Стейнфельд, Жак О’Коннелл, Делрой Линдо, Ли Жун Ли нарыг гол дүрүүдэд тоглуулсан бөгөөд үйл явдал нь 1930-аад оны Америкийн өмнөд бүс нутагт өрнөнө.

Тус киног маргааш буюу 2025 оны 6-р сарын 3-наас эхлэн “Amazon Prime Video”, “Apple TV”, “Fandango at Home” зэрэг дижитал платформуудаар түрээслэн эсвэл худалдан авч үзэх боломжтой. Харин 4K Ultra HD, Blu-ray, DVD хувилбаруудаар нь ирэх долдугаар сарын 8-наас эхлэн онлайн болон дэлгүүрүүдээр худалдаанд гаргах юм байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх