Нүүр хуудас Үйл явдал ба зарАнимэ, cosplay, мангагаар амьсгалах өдөр: Монгол-Японы поп соёлын фестивал 2025 долдугаар сард болно

Анимэ, cosplay, мангагаар амьсгалах өдөр: Монгол-Японы поп соёлын фестивал 2025 долдугаар сард болно

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Япон, Монгол хоёр улсын поп соёлыг нэгэн тайзан дээр нэгтгэдэг “Монгол Япон Поп Соёлын Фестивал 2025” арга хэмжээ энэ зун, долдугаар сарын 27-нд зохион байгуулагдахаар товлогдлоо. Анимэ, манга, cosplay, япон дуу хөгжим сонирхогчдын дунд жил бүр хүлээлт үүсгэдэг тус өдөрлөг энэ удаад илүү өргөн цар хүрээтэй, олон төрлийн сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн байх нь гарцаагүй.

Энэ жилийн фестивалын хамгийн онцлох хэсгийн нэг нь cosplay тэмцээн бөгөөд ялагчид Японы Хирошима хотод болох олон улсын хэмжээний поп соёлын фестивалд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болно. Мөн Anisong буюу япон дууны тэмцээн, монгол хүүхэд, залуусын оролцоотой манга бүтээлийн уралдаан зэрэг уран сэтгэмж, бүтээлч байдал шаардсан тэмцээнүүд хөтөлбөрт багтсан байна.

Соёлын өдөрлөгийн үеэр хөгжөөнт тэмцээнүүд, Random Play Dance тоглолт, отакү чиглэлийн бараа бүтээгдэхүүн бүхий анимэ дэлгүүрүүд ч оролцоно. Мөн Японд сурах боломж, япон хэлний сургалтын талаарх мэдээлэл, зөвлөгөө хүргэгдэх юм. Үдэш нь Anime Night болон Movie Night-ууд зохион байгуулагдаж, зочид хамтдаа анимэ кино үзэж, уран бүтээлчдийн амьд тоглолтоор үдэшлэгээ үргэлжлүүлэх болно.

Фестивалын албан ёсны байршлыг удахгүй зарлах бөгөөд арга хэмжээ 2025 оны долдугаар сарын 27-ны Ням гаригт 12:00 цагаас эхэлнэ. Тасалбарын үнийг үе шаттайгаар зарласан ба тавдугаар сарын 19-нөөс эхэлсэн хөнгөлөлттэй Early Pop Ticket нь 15,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол зургадугаар сарын 19-нөөс эхэлсэн Late Pop Ticket 20,000 төгрөг, харин фестивалын долоо хоногт буюу долдугаар сарын 19-27-ны хооронд тасалбар 25,000 төгрөгөөр худалдаалагдах юм.

Зохион байгуулагчид энэхүү фестивалиар дамжуулан Япон, Монголын залуусын сонирхол, ур чадварыг илэрхийлэх, поп соёлын солилцоог гүнзгийрүүлэх зорилго тавьсан бөгөөд илүү олон гэнэтийн сюрприз, үзүүлбэр, хөтөлбөрийн мэдээллийг тун удахгүй зарлах болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээх