Өмнөд Солонгосын дэлхийд алдартай охидын хамтлаг Blackpink энэ 2025 онд шинэ аялан тоглолтоо зарлаж, хөгжмийн ертөнцөд эрч хүчтэй эргэн ирж байгаагаа баталлаа. “Deadline” нэртэй энэхүү аялан тоглолт нь тэдний 2022–2023 оны “Born Pink” цувралын дараах анхны томоохон хамтарсан тоглолт бөгөөд хамтлагийн гишүүд хэсэг хугацаанд бие даан уран бүтээл туурвисны дараа дахин нэгджээ.
Тоглолт энэ оны долдугаар сарын 5-нд Өмнөд Солонгосын Куян хотод албан ёсоор эхэлж, улмаар АНУ, Канад, Европ болон Азийн улс орнуудаар үргэлжлэх бөгөөд хөгжмийн фанатуудын хүсэн хүлээж байсан мөч ийн иржээ. Азийн бүсийн хүрээнд тоглолтын тоо хязгаарлагдмал байгаа ч YG Entertainment цаашид тоглолт нэмэгдэх боломжтойг үгүйсгээгүй байна.
Монголын шүтэн бишрэгчдийн хувьд хамгийн ойр хотуудын нэг нь тоглолтоо эхлүүлэх гэж буй Куян бөгөөд мөн Хонконг, Токио, Сингапур зэрэг хотуудт ч тоглолт болохоор төлөвлөгджээ. Ази дахь тоглолтын тасалбарын үнэ одоогоор албан ёсоор зарлагдаагүй ч АНУ болон Европын жишиг үнээс үзэхэд энгийн тасалбар 95–180 ам.доллар, харин VIP тасалбар 350–750 ам.долларын хооронд байх төлөвтэй байна.
Тасалбарын борлуулалт энэ сараас эхлэн нээгдэх ба суудлын мэдээлэл, үнийн нарийвчилсан жагсаалтыг Blackpink-ийн албан ёсны вэбсайт болон тухайн орны баталгаат борлуулагчдаас авах боломжтой юм. Хөгжмийн тайзнаа эргэн нэгдэж буй Blackpink хамтлагийн энэхүү аялал нь зөвхөн фенүүд төдийгүй дэлхий дахины поп соёлд онцгой үйл явдал болох нь дамжиггүй.
