Монголын рок хөгжмийн домогт “Хурд” хамтлаг ирэх зургадугаар сарын 21-ний өдөр “Бүсгүй” нэртэй амьд хөгжмийн тоглолтоо Socialpay паркд зохион байгуулахаар боллоо. Энэхүү тоглолтод тэдний үе үеийн хит дуунууд амьд хөгжимтэйгээр эгшиглэх бөгөөд хөгжмийн баяр 18:00 цагаас эхлэн 23:30 цаг хүртэл үргэлжлэх юм.
“Зун ч боллоо, тэнд болзъё” хэмээн “Хурд” хамтлагийн гишүүд фенүүдээ урьж, энэ зуны хамгийн сэтгэл догдлуулам хөгжмийн үдэшлэгт хамтдаа байхад уриалж байна.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй:
- Тоглолтын нэр: “ХУРД – БҮСГҮЙ”
- Огноо: 2025 оны 6-р сарын 21
- Цаг: 18:00 – 23:30
- Байршил: Socialpay Park
- Холбоо барих: 9913-9933, 9095-6666
- Цахим тасалбар: ticket.mn/event/2630
- Биет тасалбар худалдаалах цэгүүд:
- Спортын төв ордны урд, Хаан банктай байрны 5 давхар (Ticket.mn оффис)
- Shangri-La Mall B1 давхар дахь M Trip
- Emart-ийн 4 салбарын хэрэглэгчийн үйлчилгээний төв
Энэ зун “Хурд”-ын дуунд уусаж, амьд хөгжмийн ид шидийг мэдрэхийг хүсвэл энэ бол таны алдах эрхгүй боломж.