Өмнөд Солонгосын алдарт BIGBANG хамтлагийн гишүүн G-Dragon болон хуучин After School хамтлагийн гишүүн Lee Joo Yeon нарын үерхэж буй талаарх цуурхал дахин хүчээ авч эхэлсэн ч, G-Dragon-ийн агентлаг Galaxy Corporation энэ тухай албан ёсны мэдэгдэл гаргаж, мэдээллийг үгүйсгэлээ.
Тус хоёрын үерхэлтэй холбоотой цуурхал анх 2017 онд гарч байсан бөгөөд тухайн үед ч мөн адил талуудын агентлагууд романтик харилцаа байхгүй хэмээн мэдэгдэж байв. Гэвч хоёр алдартны талаар үе үе дэгддэг таамаг тасраагүй бөгөөд энэ удаад Lee Joo Yeon-ийн нийтэлсэн нэгэн зураг шүтэн бишрэгчдийн анхаарлыг татсан нь цуурхлыг дахин сэдрээн, тав дахь удаагаа үерхэж байна гэх мэдээлэл хүртэл гарчээ.
Уг зурган дээрх орчны нарийн деталь нь G-Dragon-ийн гэрийн интерьертэй төстэй байсан нь фенүүдийн анхаарлыг татаж, таамаг дэвшүүлэх гол шалтгаан болсон юм.
Харин 6-р сарын 6-нд G-Dragon-ийн харьяалагддаг Galaxy Corporation агентлаг дараах товч бөгөөд тодорхой мэдэгдлийг хийжээ:
“Бид та бүхэнд G-Dragon болон Lee Joo Yeon нарын талаар тархаж буй үерхэлтэй холбоотой цуурхал худал болохыг мэдэгдэж байна. Баярлалаа.”
Ингэснээр хоёр алдартны хооронд ямар нэгэн романтик харилцаа байхгүй гэдгийг албан ёсоор дахин баталсан байна. Шүтэн бишрэгчдийн дунд түгсэн энэхүү мэдээлэл нь нотолгоогүй, таамаглал төдий байсан болох нь ийнхүү тогтоогдлоо.