Нүүр хуудас Үйл явдал ба зарAilee нөхөртэйгөө хамт Монголд ирнэ – “Super Concert”-оор фэнүүдтэйгээ уулзана

Ailee нөхөртэйгөө хамт Монголд ирнэ – “Super Concert”-оор фэнүүдтэйгээ уулзана

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Өндөр хүрээлэлтэй, хүчирхэг хоолойгоороо танигдсан Өмнөд Солонгосын дуучин Ailee тун удахгүй Монголын тайзнаа гарч, “Super Concert”-оор дамжуулан фэнүүдтэйгээ нүүр тулан уулзахаар болжээ. Харин энэ удаа тэрбээр ганцаараа бус, нөхөр болох Choi Si Hun-тэйгээ хамт Монголд ирэхээр болсон байна.

Саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ailee өөрийн хайр дурлалын түүхийг дэлгэн ярьсан юм. Тэрбээр “Би анхнаасаа гэрлэнэ гэж огт бодож байгаагүй. Учир нь би гадуур их явдаггүй, шинэ хүмүүстэй уулзах нь цөөн. Тиймээс гэрлэлт надад хэзээ ч тохиохгүй юм байна гэж бодож байсан. Гэхдээ бид санамсаргүй байдлаар таарсан. G.o.d хамтлагийн тоглолтын өмнө бид ердөө танилын хэмжээнд байсан. Тоглолтын үеэр Жүн Пак түүнийг миний найз залуу юу гэж асуухад би үгүй гэж хариулсан. Харин тоглолтын дараа бид жинхэнэ хос болцгоосон” хэмээн дурсжээ.

Хосууд одоогоор хуримынхаа ёслолд бэлдэж байгаа бөгөөд гол зохион байгуулалтын ажлууд нь хэдийнээ дууссан байна. Мөн тэд цаашдаа хоёр, эсвэл гурван хүүхэдтэй болохоор төлөвлөж буйгаа ч илэрхийлжээ.

Ailee-ийн оролцох “Super Concert” энэ сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохиогдоно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар EVANDIS Entertainment / EVANDIS LLC ажиллаж байгаа бөгөөд тасалбарын борлуулалт зөвхөн shoppy.mn цахим хуудаснаар хийгдэж байна.

Тасалбарын үнийн хувьд “Mid Bird” ангиллын тасалбар 165,000 төгрөгөөр тавдугаар сарын 2-ноос зургадугаар сарын 8 хүртэл худалдаалагдаж байгаа бол, үүний дараа “General Admission” буюу GA тасалбар 225,000 төгрөгөөр зарагдах юм. Харин “Fan Zone” болон “VIP” ангиллын тасалбарууд аль хэдийнэ дууссан байна.

Зохион байгуулагчид тасалбарын тоо хязгаартай тул борлуулалт хугацаанаасаа өмнө дуусч магадгүйг онцлон анхаарууллаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.