Мягмар, 10 сар 20, 2026
Нүүр хуудас Үйл явдал ба зарДэлхийн малчдын чуулган Монгол Улсад эхэлж, 102 орны төлөөлөгчид туршлага солилцож байна

Дэлхийн малчдын чуулган Монгол Улсад эхэлж, 102 орны төлөөлөгчид туршлага солилцож байна

0 сэтгэгдэлүүд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил-2026”-ийн хүрээнд “Дэлхийн малчдын чуулган”-ыг энэ сарын 10-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж байна.

Тус чуулганд дэлхийн 102 улсаас 200 шахам малчин, албаны төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.

Хээрийн аялал ба бүсчилсэн хэлэлцүүлэг

Энэ сарын 10–13-ны өдрүүдэд дэлхийн өөр өөр бүс нутгаас ирсэн 123 малчин, төлөөлөгчид Хэнтий, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Булган аймгуудыг зорин ажиллаж байна. Тэд Монголын малчидтай газар дээр нь уулзаж:

  • Бэлчээр ашиглалт, нүүдлийн мал аж ахуйн уламжлал
  • Малчдын ахуй амьдрал, өв соёлтой танилцах
  • Уур амьсгалын өөрчлөлт ба бэлчээрийн доройтол
  • Малчдын амьжиргаа, зах зээлийн хүртээмж
  • Залуу үе болон эмэгтэй малчдын оролцоо, эрхийн асуудлаар мэдлэг, туршлагаа харилцан солилцож байна.

Нэгдсэн хуралдаан ба COP17-д хүргэх шийдвэр

Бүсчилсэн болон сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн наймдугаар сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн малчдын чуулган”-ы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батална.

Энэхүү нэгдсэн хуралдаанаас гарах баримт бичиг болон малчдын дуу хоолой, санал санаачилгыг Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын олон улсын хэлэлцүүлэгт хүргэхээр төлөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх