Нүүр хуудас K-popBLACKPINK-ийн Lisa шинэ Instagram постоороо дахин шуугиан дэгдээж, фэнүүд хоёр талцав

BLACKPINK-ийн Lisa шинэ Instagram постоороо дахин шуугиан дэгдээж, фэнүүд хоёр талцав

0 сэтгэгдэлүүд

Ойн маргаан намжаагүй байхад Lisa зураг нийтэлжээ

BLACKPINK-ийн Lisa шинэ Instagram нийтлэл оруулсны дараа цахим орчинд дахин хүчтэй хэлэлцүүлэг өрнөлөө. Хамтлагийн ойтой холбоотой маргаан үргэлжилж буй энэ үед Lisa өөрийн хэд хэдэн зургийг хуваалцсан нь зарим netizen-ийн шүүмжлэлд өртсөн бол олон фэн түүнийг хамгаалан байр сууриа илэрхийлсэн байна. https://x.com/BBU_BLACKPINK/status/2087038352130187450

Сүүлийн өдрүүдэд BLACKPINK-ийн ойн арга хэмжээ, гишүүдийн оролцоо, фэнүүдтэй харилцсан байдал зэрэг сэдвээр маргаан өрнөж байсан. Ийм нөхцөлд Lisa-гийн энгийн мэт Instagram пост хүртэл олон нийтийн дунд өөр өөрөөр тайлбарлагджээ.

Зарим хүн амралтын зураг гэж үзэн шүүмжилсэн байна

Lisa-гийн зургууд онлайн орчинд тарсны дараа зарим хэрэглэгч түүнийг маргаан ид өрнөж байхад амралтаар явж, түүнийгээ нийтэлсэн мэт харагдууллаа гэж шүүмжилжээ. Тэдний үзэж буйгаар, фэнүүдийн сэтгэл дундуур байдал намжаагүй үед ийм нийтлэл оруулах нь цаг үеэ олоогүй мэт санагдсан байна.

Нэг хэрэглэгч “Энэ бүхний дундуур амралтаар явж байгаа нь үнэхээр мэдрэмжгүй байна” гэж бичжээ.

Өөр нэг хүн “Амьдралаа сайхан өнгөрүүл, Lisa. Гэхдээ чиний фэнүүд чамайг бүжигчидтэйгээ Тайландад бэлтгэл хийж байгаа гэж хэлж байсан” хэмээн хариу үйлдэл үзүүлсэн байна.

Мөн зарим netizen Lisa-гийн хуваарь завгүй байгаа гэж бодож байсан ч нийтлэл нь эсрэг сэтгэгдэл төрүүлсэн гэж бичжээ.

Фэнүүд: Зургууд одоогийнх биш, хуучин аяллынх

Гэсэн ч олон фэн Lisa-г өмгөөлж, уг зургууд шинэ амралтын зураг биш байх магадлалтай гэж тайлбарласан байна. Тэдний хэлснээр, зурагнууд тавдугаар сард авсан байж болох бөгөөд Lisa болон түүний баг зүгээр л хожуу нийтэлсэн аж.

Нэг фэн “Сэтгэгдэл, эшлэл хэсэгт ‘Түүнд огт хамаагүй’, ‘Тэр дахиад амарч байна’ гэж бичиж байгаа хүмүүс үнэхээр юу ч мэдэхгүй байна. Эдгээр зураг тавдугаар сарынх. Та нар үнэхээр фэн байсан бол аль хэдийн мэдэх байсан. Та нар зүгээр л түүнийг үзэн ядах шалтгаан хайж байна” гэж бичжээ.

Өөр нэг фэн “Тэр дахиад амарч байна” гэж шүүмжилж буй хүмүүс Lisa-гийн талаар огт мэдэхгүй байна гэж хэлээд, энэ аялал тав, зургадугаар сард Ютад болсон байж магадгүй хэмээн тайлбарласан байна.

“Тэр ойн арга хэмжээнд оролцсон, түүнийг тайван орхи”

Lisa-г дэмжсэн фэнүүдийн зарим нь түүнийг BLACKPINK-ийн ойн арга хэмжээнд оролцсон гэдгийг онцолжээ. Тэдний хувьд Lisa-г хуучин зураг нийтэлснийх нь төлөө буруутгах нь шударга бус гэж үзэж байна.

Нэг хэрэглэгч “Дахиад л BLINK-үүд Lisa-д үнэндээ санаа тавьдаггүй нь харагдлаа. Саяхны зураг ч биш байхад яагаад уурлаад байгаа юм бэ? Тэр тэр ойн арга хэмжээнд оролцсон шүү дээ. Энэ эмэгтэйг ядаж нэг өдөр тайван орхи” гэж бичсэн байна.

Нэг пост BLACKPINK-ийн фэнүүдийн дотоод маргааныг дахин ил гаргав

Lisa-гийн шинэ Instagram нийтлэл өөрөө энгийн зураг байсан ч BLACKPINK-ийн ойтой холбоотой сэтгэл дундуур байдалтай давхцсанаар том маргаан болж хувирчээ.

Зарим фэнүүд гишүүдийн хуваарь, хамтлагийн ирээдүйн төлөвлөгөө, ойн арга хэмжээний зохион байгуулалт илүү тодорхой байх ёстой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь гишүүдийн хувийн амьдрал, сошиал нийтлэл бүрийг хэт дүгнэх хэрэггүй гэж хамгаалж байна.

Lisa тайлбар хийгээгүй байна

Одоогоор Lisa уг шүүмжлэл болон фэнүүдийн маргаанд тусдаа тайлбар хийгээгүй байна. Гэхдээ түүний нэг Instagram пост BLACKPINK-ийн ойн дараах уур амьсгал, фэнүүдийн хүлээлт, гишүүдэд тавьж буй дарамт хэр өндөр байгааг дахин харууллаа.

Зурагнууд үнэхээр хуучин аяллын үеийнх эсэх нь бүрэн албан ёсоор тодорхой болоогүй ч олон фэн Lisa-г үндэслэлгүйгээр буруутгаж байна гэж үзэн хамгаалсаар байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх