HBO сувгийн бүтээж буй шинэхэн “Харри Поттер” телевизийн цувралд тоглох дараагийн жүжигчид сонгогдож, шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж эхэллээ.
Энэ удаад Люциус Малфой, Драко Малфой, Молли Уизли, мөн авга ах Дөрслийн гэр бүлийн дүрүүдэд хэн тоглох нь тодорхой болжээ. Тодруулбал, Люциус Малфойн дүрд жүжигчин Жонни Флинн, түүний хүү Драко Малфойн дүрд залуу жүжигчин Локс Пратт тоглохоор болсон байна.
Мөн Харри Поттерын авга ах Вернон Дөрслийн дүрд жүжигчин Дэниэль Ригби, авга эгч Петуниа Дөрслигийн дүрд Бел Поули тоглох бол Рон Уизлигийн ээж Молли Уизлигийн дүрд жүжигчин Кэтрин Паркинсон сонгогдсон байна. Түүнчлэн илбэчин Корнелиус Фаджийн дүрийг Берти Карвел бүтээхээр болсон бол Хогвартсын сурагч Шимус Финниганы дүрийг Лео Ирли, Парвати Патилийн дүрийг Алессиа Леони, Лавендер Брауны дүрийг Сиенна Мүүса тус тус бүтээх юм.
Зохиолч Ж.К.Роулингийн алдартай бестселлер цуврал номоос сэдэвлэсэн энэхүү олон ангит бүтээл 2026 оны сүүл, эсвэл 2027 оны эхээр HBO сувгаар албан ёсоор цацагдаж, үзэгчдийн хүртээл болохоор хүлээгдэж байна.