Нүүр хуудас Үйл явдал ба зар“Хурд” хамтлаг марктай боллоо

“Хурд” хамтлаг марктай боллоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын рок хөгжмийн түүхэнд тод мөрөө үлдээсэн “Хурд” хамтлагт зориулсан шуудангийн марк 2025 оны зургадугаар сарын 16-нд албан ёсоор гарлаа. Уг маркийн зургийг зураач Б.Хосбаяр бүтээсэн бөгөөд “Монгол шуудан” ХК-ийн гаргасан 1183 дахь марк болж байна. Энэ нь дэлхийн 92 улсад хүлээн зөвшөөрөгдөж буй албан ёсны шуудангийн хэрэгсэл болох юм.

“Хурд” хамтлаг 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчдын дунд хөгжмийн сонирхлоос эхтэйгээр байгуулагдсан. Улмаар 1991 оны ардчиллын дараахан анхны бүрэлдэхүүн тарсан ч бөмбөрчин Д.Ганбаяр үлдэн, 1993 оноос шинэ гишүүдтэйгээр метал рок урсгалаар уран бүтээл туурвиж эхэлсэн.

1995 онд Улсын циркт тоглосон “Хар салхи” нэртэй анхны бүрэн хэмжээний тоглолтоороо олныг байлдан дагуулж байсан “Хурд” хамтлаг өнөөдрийг хүртэл Улаанбаатарт 24 удаагийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулжээ. Тэдний 2005 онд Сүхбаатарын талбайд хийсэн “Талархалын тоглолт”-д 120 мянган үзэгч цугласан нь монгол хөгжмийн түүхэнд дээд амжилтад тооцогддог.

Хамтлаг 30 жилийнхээ ойн хаалтаар “Бүсгүй” нэртэй амьд хөгжмийн тоглолтоо 2025 оны зургадугаар сарын 21-нд “SocialPay” паркт зохион байгуулах гэж байна.

Холбоо барих:
Утас: 9913-9933, 9095-6666
VIP тасалбар: FreshPack.mn, FreshPack апп, 7777-5020

508381310 1274807757982019 6122694281399289793 n
508413011 1282886763409960 6260193451986359518 n

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх