Нүүр хуудас КиноPixar анх удаа “Тоглоомын түүх 5” киноны шинэ, санаанд оромгүй хорон дүрийг танилцууллаа

Pixar анх удаа “Тоглоомын түүх 5” киноны шинэ, санаанд оромгүй хорон дүрийг танилцууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Pixar студи “Тоглоомын түүх 5” киноны талаар анхны мэдээллээ зарлаж, үзэгчдэд шинэ, санаанд оромгүй хорон дүрийг танилцууллаа. Уг мэдээллийг Pixar-ын бүтээлч захирал Пит Доктер Францын Аннеси хотод болсон олон улсын анимацийн кино наадмын үеэр танилцуулсан бөгөөд тэрээр Базз Лайтер болон Вүүдигийн шинэ адал явдал дахин эхлэх тухай онцолсон байна.

Энэ удаад Базз Лайтер өөр олон Базз тоглоомуудын хамт арал дээр хаягдаж, тэд бүгдээрээ Star Command-д үнэнч байхаа санан, завь хийж арлаас гарахыг оролддог тухай анхны зураглал дэлгэгдсэн. Пит Доктер мөн Жессигийн дүрийг дахин Жоан Кьюсак дуу оруулах гэж буйг баталж, түүний хамт Буллсай болон Базз нар шинэ, хүчтэй эсрэг талд — “Lily Pad” нэртэй ухаалаг таблетын эсрэг тулгарах болно гэжээ. Энэхүү таблет нь Бонни охины анхаарлыг тоглоомуудаас булаан авахыг хүсдэг бөгөөд технологиор дамжуулан нийгэмшил, тоглоомоос татгалзах тухай үзэл баримтлалыг шингээжээ.

Тоглоомын түүхийн энэ шинэ ангид өмнөх жүжигчид болох Том Хэнкс (Вүүди), Тим Аллен (Базз) нар дуу оруулалт хийж буй бол, шинээр нэгдэж буй жүжигчдээс Конан О’Браэн “Смарти Пентс” нэртэй дүрийг, Эрни Хадсон Комбат Карлын дууг өмнө нь нас барсан Карл Везерсийн оронд оруулж байгаа юм. Киноны найруулагчаар Pixar-ын олон хит бүтээл дээр ажилласан Эндрю Стэнтон ажиллаж байна. Түүний найруулсан “Тоглоомын түүх 5” кино 2026 оны зургаадугаар сарын 19-нд дэлхийн кино театруудад нээлтээ хийнэ.

Аннеси дахь Pixar-ын танилцуулгын үеэр мөн “Gatto” нэртэй шинэ бүрэн хэмжээний кино зарлагдсан. Энэхүү бүтээл нь Венецид өрнөх бөгөөд Неро нэртэй хар муур гудамжны хөгжимчинтэй нөхөрлөж, өөрийн амьдралаас тасрахыг хүсдэг тухай өгүүлнэ. Найруулагчаар өмнө нь “Luca” киног найруулсан Энрико Казароса дахин ажиллаж байгаа бөгөөд энэ бүтээл нь илүү дүрслэлтэй, уран зураг мэт визуал шийдэлтэй байх ажээ. “Венец бол яг л амьд зураг. Бид Pixar-ын гүн мэдрэмжийг хадгалахын зэрэгцээ, уран зургаас санаа авсан бүтэцтэй байхыг зорьж байна” хэмээн Пит Доктер тайлбарласан байна.

Мөн Pixar студийн дараагийн танилцуулсан бүтээл бол “Скакунууд” нэртэй байгаль хамгааллын сэдэвт инээдмийн кино байв. Уг кинонд байгальд хайртай охин Мэйбл автомагистраль барихыг зогсоохын тулд робот бобрын биед “орж”, хотын эрх мэдэлтнүүдтэй тулалддаг. Уг киноны найруулагчаар “We Bare Bears” цувралын бүтээгч Даниэл Чонг ажиллаж байгаа бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Pixar шинэ бүтээлүүдээрээ үзэгчдэд гүн гүнзгий сэдвийг, дэвшилтэт технологийн тусламжтайгаар илүү өнгө төрхтэй, сэтгэл хөдөлгөм хэлбэрээр хүргэхийг зорьж буйгаа дахин нотоллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх