Нүүр хуудас Урлаг“UB Dance” – Гудамжны бүжгийн хамгийн том наадам амжилттай боллоо

“UB Dance” – Гудамжны бүжгийн хамгийн том наадам амжилттай боллоо

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар болон “Extreme crew studio”-гийн хамтын зохион байгуулалтаар гудамжны бүжгийн хамгийн том наадам “UB Dance” фестиваль энэ оны 6-р сарын 14-нд амжилттай болж өнгөрлөө.

Фестивалийн үеэр авьяаслаг бүжигчид дараах төрлүүдээр уралдан, шилдгүүдээ тодруулсан байна:

  • Breaking 1vs1
  • Hip hop 1vs1
  • Breaking kids 1vs1
  • Popping 1vs1
  • Locking 1vs1
  • Open style 2vs2
  • Crew performance
  • Electro

Наадамд шалгарсан бүжигчдийн шагналыг нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга Ч.Батчимэг гардуулжээ.

Энэ жилийн “UB Dance” фестиваль нь ес дэх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн 40 гаруй орны чөлөөт бүжигчид хүрэлцэн ирж, өөр хоорондоо өрсөлдөхийн сацуу хамтарсан үзүүлбэрүүдийг толилуулсан нь олон улсын түвшний урлагийн уур амьсгалыг бүрдүүлсэн байна.

Тус арга хэмжээ нь гадаад, дотоодын бүжигчдийн бүтээлч хамтын ажиллагааг дэмжихээс гадна гудамжны болон орчин үеийн бүжгийн урсгалуудыг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд Улаанбаатар хотын соёлын амьдралд томоохон хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.