Нүүр хуудас Үйл явдал ба зарНээлтийн бэлэг: Үндэсний их баяр наадам өглөө, орой хоёр удаа нээлтээ толилуулна

Нээлтийн бэлэг: Үндэсний их баяр наадам өглөө, орой хоёр удаа нээлтээ толилуулна

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ өмнөх жилүүдээс онцлог зохион байгуулалттайгаар үзэгчдэд хүрэхээр болж байна. Уламжлал ёсоор Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах энэхүү арга хэмжээний ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа бол концертын хэсгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар удирдаж байна.

Жил бүрийн наадмын нээлтэд хязгаарлагдмал суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрч, наадмыг үзэхийг хүссэн гадаад дотоодын жуулчид, иргэдийн тоо боломжийг давж орхидог. Үүнийг шийдвэрлэх үүднээс энэ жил анх удаа баяр наадмын нээлтийг өглөө болон оройн цагт хоёр удаа тоглуулах шийдвэр гарсан нь олон нийтэд таатай мэдээ болж байна.

Ингэснээр наадмыг үзэх боломж олдолгүй хоцордог жуулчид, нийслэлчүүд оройн үзвэрээр дамжуулан үндэсний их баяр наадмын уур амьсгалыг мэдрэх боломжтой болох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.