Дэлхийн хөгжмийн тайзнаа олон сая шүтэн бишрэгчтэй, урлагийн түүхэнд өөрийн өнгө төрхөөр тэмдэглэгдсэн алдартай уран бүтээлчид Монголд ирэхэд ердөө гуравхан хоног үлдээд байна. Эдгээр уран бүтээлчид өөрсдийн цахим хуудсаар дамжуулан Монголын фэнүүддээ тусгайлан хандан мэндчилгээ илгээж, гайхалтай тоглолтын талаар таатай сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэд бидэнтэй хамт нэгэн мартагдашгүй үдшийг өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгдсэн юм.
BIGBANG хамтлагийн гол дуучин, K-POP урлагийн нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг болох TAEYANG нь “Eyes, Nose, Lips”, “Wedding Dress”, “VIBE” зэрэг дэлхийн хэмжээний амжилтад хүрсэн хит дуунуудаараа фэнүүдийнхээ сэтгэлийг байлдан дагуулж чадсан. Тэрбээр Монголын тайзнаа өөрийн өвөрмөц хоолой, халуун дулаан мэдрэмж, эрч хүчээ хүргэхээр зорьж буй нь үнэхээр онцгой мөч байх болно.
Мөн соло уран бүтээлчдийн дундаас хамгийн хүчирхэг хоолойтойд тооцогддог AILEE энэхүү тоглолтод оролцох бөгөөд “Heaven”, “I Will Show You”, “U&I”, “I Will Go to You Like the First Snow” зэрэг гүн сэтгэгдэл төрүүлдэг уран бүтээлүүдээ хүргэхээр бэлэн болжээ. Олон улсын тайзнаа нэр хүндтэй байр суурь эзэлдэг AILEE-ийн тоглолт үзэгчдийг хөглөж, уярааж, эрч хүчээр цэнэглэх нь дамжиггүй.
Үүний зэрэгцээ дэлхийн шилдэг DJ нар болох DJ ELLA, DJ YEDEE, DJ SEON нар Монголын уран бүтээлчид болон бүжгийн үзүүлбэрүүдийн хамт нэгэн тайзнаа хүчээ нэгтгэн тоглох юм. Хөгжим, бүжиг, мэдрэмж, эрч хүчийг нэг дор шингээсэн энэхүү тоглолт нь 2025 оны 6-р сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдана. Үндсэн зохион байгуулагчаар EVANDIS Entertainment ажиллаж байна.
Тоглолтын тасалбарууд хэдийнээ өндөр эрэлттэй байгаа бөгөөд VIP болон Fan Zone ангилалын тасалбарууд аль хэдийн зарагдаж дууссан. Super Couple багцын үнэ 370,000₮, 3 найзын багц 510,000₮ бол General Admission буюу GA тасалбар 225,000₮-өөр худалдаалагдаж байна. Тасалбарын тоо хязгаартай тул дууссан тохиолдолд борлуулалт хугацаанаасаа өмнө зогсохыг анхааруулж байна.
Тоглолтод оролцох хүсэлтэй үзэгчид дараах албан ёсны холбоосоор тасалбараа захиалах боломжтой: https://shoppy.mn/products/superconcert-250621
2 комментария
Дэлхийн оддыг Монголоосоо үзнэ гэж хэзээ бодож байсан юм бэ, аймар догдолж байна
Тасалбараа аль хэдийн авчихсан, найзуудтайгаа хамт галзуу дурсамж бүтээнэ ээ!