Нүүр хуудас Уран сайханМонголын шилдэг бүжигчид “Changwon K-Pop World” фестивальд өрсөлдөнө

Монголын шилдэг бүжигчид “Changwon K-Pop World” фестивальд өрсөлдөнө

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монгол, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан соёлын солилцооны арга хэмжээ болох “K-M” хөгжмийн наадам 2025 оны долдугаар сарын 11, 12-нд Улсын драмын эрдмийн театрын гадна талбайд зохион байгуулагдана. Энэхүү наадам нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд залуусын бүтээлч сэтгэлгээ, авьяасыг дэмжсэн өргөн хүрээний хөтөлбөр багтжээ.

Наадмын хүрээнд БНСУ-аас уригдан ирж буй уран бүтээлчдээс Henny, Gunwoo, Kim Dana болон “Dream kids”, “Young 22” зэрэг хамтлагууд үзүүлбэрээ толилуулах бол, уламжлалт тоглоом, бүжгийн тэмцээн зэрэг олон сонирхолтой хэсгүүд багтсан.

Энэхүү арга хэмжээг Чунру дүүргийн аялал жуулчлалын холбоо, Улаанбаатар хотын Соёл урлагийн газрын дэргэдэх “Солонго” нийгэмлэг, мөн БНСУ-ын “КК медиа” болон Монгол дахь салбар “Бросис пикчерс” кино компани хамтран санаачлан хэрэгжүүлж байна.

Бүжгийн тэмцээний онцлох хэсэг нь Монголын шилдэг хамтлагийг сонгон шалгаруулж, БНСУ-д зохион байгуулагддаг олон улсын “Changwon K-Pop World” фестивальд албан ёсоор оролцох эрх олгох юм. Энэхүү шалгаруулалт хоёр үе шаттайгаар явагдаж байна.

Эхний шатанд оролцогчид бичлэгийн шалгаруулалтад хамрагдаж, тэнцсэн 10-15 баг 2025 оны долдугаар сарын 12-нд “K-M” наадмын тайзнаа тоглолтоо үзүүлэх эрхтэй болно. Тэр үеэр шүүгчдийн үнэлгээгээр шалгарсан шилдэг гурван хамтлаг нь “Changwon K-Pop World” фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцох албан ёсны эрхийн эзэн болох юм.

Арга хэмжээгээр дамжуулан хүүхэд, залуусын бүжгийн ур чадварыг хөгжүүлэх, спортын ач холбогдлыг таниулах, соёлын боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн олон улсын хэмжээнд Монгол уран бүтээлчдийг таниулах, K-pop соёлыг дэмжих чухал алхам болох нь гарцаагүй.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.