Дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулсан “Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд гол дүрийн жүжигчид болох Ли Жун Жэ, Ли Бён Хун, Им Си Ван, Пак Сун Хун, Кан Ае Шим, Жо Ю Ри болон найруулагч Хван Дун Хюк нар оролцож, улаан хивсний ёслолд оролцон шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан байна.
Цувралын гуравдугаар бүлэг үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байсан бөгөөд нээлтийн үеэр эхний ангийг алга ташин угтан авсан нь үүнийг баталлаа.
Найруулагч Хван Дун Хюк уг арга хэмжээний үеэр “Бид гуравдугаар бүлгийг аль болох хурдан хүргэхийн тулд бүх хүчээ дайчилсан. Үзэгчдийн итгэлийг алдахгүй гэдгээ амлаж байна” хэмээн мэдэгдсэн юм. “Squid Game 3” нь 6-р сарын 27-нд Netflix платформ дээр албан ёсоор гарна.
Уг цуврал өнөөдрийг хүртэл Netflix-ийн хамгийн их үзэлттэй бүтээлүүдийн жагсаалтад тэргүүлсээр байгаа. Эхний бүлэг 265.2 сая үзэлтээр тэргүүлж байгаа бол хоёрдугаар бүлэг 192.6 сая үзэлттэйгээр удаалж байна.
