Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хоёр орны соёлын харилцааг бататгах “K-M” соёлын солилцооны хөгжмийн наадам 2025 оны долдугаар сарын 11-12-нд Улсын драмын эрдмийн театрын гадна талбайд болох гэж байна.
Энэхүү соёлын арга хэмжээний хүрээнд:
БНСУ-аас алдартай уран бүтээлчид болох Henny, Gunwoo, Kim Dana, Dream Kids, Young 22 зэрэг хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирж тоглолт хийнэ.
Үзэгчдэд зориулан уламжлалт тоглоом наадгай, соёлын үзүүлбэрүүдийн хамт бүжгийн тэмцээн зохион байгуулагдана.
Наадмын гол зорилго нь:
Хүүхэд, залуусын авьяасыг нээн илрүүлэх
Бүжгийн спортын ач холбогдлыг олон нийтэд таниулах
БНСУ-д зохион байгуулагдах “Changwon K-Pop World” тэмцээнд оролцох албан ёсны эрх олгох явдал юм.
Тэмцээний бүтэц:
Нэгдүгээр шат — Бичлэгийн шалгаруулалт: Эхний 10-15 баг шалгарна.
Хоёрдугаар шат — Шалгарсан багууд долдугаар сарын 12-нд “K-M” хөгжмийн наадмын тайзан дээр амьд үзүүлбэр үзүүлнэ.
Шагнал — Топ 3 байр эзэлсэн багууд нь “Changwon K-Pop World” олон улсын тэмцээнд албан ёсоор оролцох эрхийн эзэн болно.
Арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагууд:
БНСУ-ын Чунру дүүргийн аялал жуулчлалын холбоо
Монголын “Солонго” нийгэмлэг
“КК медиа” компанийн Монгол дахь “Бросис пикчерс”

1 comment
Манай уран бүтээлчид Солонгосын наадамд оролцох нь үнэхээр сайхан байна!