Монголын хувцас загварын салбарын хамгийн том арга хэмжээ болох «Mongolia Fashion Week 2025» нь энэ оны долдугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээ нь урлаг, соёл, загварын салбарын олон талт үйл ажиллагаагаас бүрдэж, Монголын загвар урлагийн хамтын ажиллагааг харуулна.
Тус арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, «Монголын загвар урлагийн холбоо» ТББ хамтран зохион байгуулах бөгөөд, загварын салбарын мэргэжилтнүүд болон сонирхогчдын оролцох боломжтой олон үйл ажиллагааг багтаана.
“Mongolia Fashion Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанууд:
Хувцас загварын форум – Салбарын мэргэжилтнүүдийн уулзалт, хэлэлцүүлэг.
“Fashionable Trend Reel & Photo” уралдаан – Шинэ үеийн бүтээлч залуусын уралдаан.
Загварын үзэсгэлэн худалдаа – Үндэсний болон олон улсын хувцас загварын брэндүүдийн танилцуулга.
Илтгэл – Америкийн бизнесмэн, илтгэгч Крис Гарднерийн “Аз жаргалын эрэлд” илтгэл.
“Face of Mongolia 2025” – “Asian Model Festival”, “Elite Model World” арга хэмжээнд оролцох Монголын оролцогчийг сонгон шалгаруулах.
Загварын шоу – 2025 оны зуны хувцас загварын тренд чиг хандлагыг танилцуулах шоу.
Гала шоу тоглолт – Салбарын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа.
Мэргэжлийн болон сонирхогчдын загвар зохион бүтээгчдийн уралдаан.
“Mongolia Fashion Week 2025” сэтгүүл – Арга хэмжээ болон загварын ертөнцийн тойм мэдээлэл бүхий сэтгүүлд хэвлэгдэн гарна.
Энэ жилийн арга хэмжээ нь Монголын загварын салбарт шинэ боломжуудыг нээж, дэлхийд танигдсан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжийг олгох зорилготой болно.