Netflix-ийн хамгийн өндөр үзэгчтэй «Squid Game» цувралын гуравдугаар бүлэг 6 дугаар 27-нд нээлтээ хийнэ.
Цувралыг найруулсан Хван Дун Хёк үзэгчдээс «Squid Game 3»-ын талаарх спойлер хуваалцахгүй байхыг хүссэн байна. Тэрээр “Squid Game”-ийн үзэгчдэд зориулан чин сэтгэлийн үгтэй ил захидал бичжээ. Захидалд тэрээр, «Эцэст нь ‘Squid Game’-ийн сүүлчийн бүлгийг үзэгч танд үзүүлэх боломжтой болсондоо би сандарч, сэтгэл хөдөлж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд жүжигчид, кино багийнхан болон би энэ урт замыг утга учиртай дуусгахад бүхнээ зориуллаа. Та бүхэн кинон гуравдугаар улиралд Ги Хуны эцсийн шийдвэрийг харах болно. Хэдий та түрүүлж үзсэн ч дараа үзэх хүмүүстээ зориулан киноны үйл явдлыг задлахгүй байхыг хүсье. Олон жилийн турш энэ цувралыг үзсэн хайр, дэмжлэгт чин сэтгэлээсээ баярлалаа. ‘Squid Game’ 3-р улирлаар дуусна» гэж онцолжээ.
