18
Дэлхийн алдарт Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллаж буй гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ зун дуулах дууриудаа танилцууллаа. Тэрээр 6, 7, 8 дугаар саруудад дуурийн дэлхийн алдартай бүтээлүүдэд дуулж, олон түмэндээ гайхалтай уран бүтээлүүдийг танилцуулахаар болжээ.
Дуурийн хуваарь
- 2025 оны зургаадугаар сарын 28-нд ОХУ-ын Москва хотын Оросын Их театрт (Большой театр) Ж.Вердиийн «Аида» дуурь
- 2025 оны долоодугаар сарын 4-нд Санкт Петербург хотын Мариинский театрт Ж.Верди «Эрнани» дуурь
- 2025 оны долоодугаар сарын 20-нд Францын Оранж хотын эртний Ромын театрт Ж.Вердийн «Хувь заяаны хүч» дуурийн концерт хувилбар
- 2025 оны наймдугаар сарын 9, 11, 13-нд Францын Санксэй хотын Галло Ромын театрт Ж.Вердийн «Набукко» дуурь
Г.Ариунбаатар энэхүү урлагийн аянаар дэлхийн хамгийн алдартай дуурийн тайзнууд дээр дуулж, уран бүтээлээрээ хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийг хөдөлгөх нь дамжиггүй.