Нүүр хуудас УрлагМонгол дуу дэлхийд эгшиглэж байна: Magnolian “Death Stranding 2”-ын саундтрэкт багтжээ

Монгол дуу дэлхийд эгшиглэж байна: Magnolian “Death Stranding 2”-ын саундтрэкт багтжээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монголын хөгжмийн ертөнцөөс олон улсын тавцанд гарч буй нэгэн томоохон амжилтыг уран бүтээлч Magnolian-ий “Indigo” дуу бүтээлээ. Түүний энэхүү уянгын өнгө аястай дуу нь алдарт “Death Stranding 2: On the Beach” видео тоглоомын албан ёсны саундтрэкт багтсанаар дэлхий дахинаа эгшиглэж эхэллээ.

Хөгжмийн болон тоглоомын ертөнцийн домог болсон найруулагч Хидео Кожима “Kojima Productions” студийн бүтээл болох “Death Stranding” цувралын хоёрдугаар ангийг 2025 онд “PlayStation 5” платформд зориулан гаргаж байна. Шинжлэх ухааны уран зөгнөлт, адал явдалт төрлийн энэхүү тоглоом нь эхний ангиасаа хойш уран бүтээлчдийн дуу хөгжмийг шинэлэг байдлаар тусгаж ирсэн онцлогтой.

“Death Stranding” тоглоомын хөгжмийн сонголт нь тоглогчдын сэтгэл хөдлөл, тоглоомын уур амьсгалыг бүрэн илэрхийлэх чадвартай байх ёстой. Энэ удаад Magnolian-ий “Indigo” дуу тоглоомын намуун, уянгын хэсгүүдэд эгшиглэх бөгөөд тоглоомын гол санаа болох “бид хэрхэн хоорондоо холбогддог вэ” гэх гүн утгыг агуулдаг хэмээн бүтээгчид онцолсон байна.

Үүгээр зогсохгүй, Magnolian-ий “Woods”, “Famous men”, “Rome” зэрэг өөр хэд хэдэн бүтээл мөн тоглоомын явцад тоглогдож, олон улсын тоглогчдод монгол аялгууг хүргэж байна.

“Death Stranding 2: On the Beach” тоглоомын үйл явдал Мексик болон Австралийн нутаг дэвсгэрт өрнөнө. Эдгээр улс орон нь дэлбэрэлт, байгалийн сүйрлээс болж бүрэн сүйдэж, тоглогч тоглоомын ертөнцөд дэд бүтцийг шинээр бий болгож, зам тавих гэх мэт сорилттой нүүр тулна. Хүн төрөлхтний үхэл, амьдралын хоорондын тэнцвэр алдагдсан ертөнцөд хүмүүс хэрхэн холбогдож, орших вэ гэдгийг энэхүү тоглоом судалж харуулдаг билээ.

Magnolian-ий бүтээл дэлхийн хэмжээний томоохон тоглоомын хөгжмийн жагсаалтад багтсан нь Монголын уран бүтээлчдэд шинэ хаалга нээж буй бахархалтай үйл явдал боллоо.

You may also like

Сэтгэгдэл үлдээх