Нүүр хуудас Кино«Прада өмссөн чөтгөр 2» албан ёсоор зураг авалтдаа орлоо

«Прада өмссөн чөтгөр 2» албан ёсоор зураг авалтдаа орлоо

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Даваа гарагт 20th Century Studios студи албан ёсоор “The Devil Wears Prada” буюу “Прада өмссөн чөтгөр” киноны хоёрдугаар ангийн зураг авалт эхэлснийг өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдлээ. 2006 онд гарсан анхны бүтээл нь загварын ертөнц дэх ширүүн өрсөлдөөн, амбиц, эрх мэдлийн тухай дүр төрхийг тод томруун харуулж, дэлхий даяар үзэгчдийн дунд алдартай болсон билээ.

Анхны кино нь зохиолч Лорен Вейсбэргийн 2003 онд хэвлэгдсэн ижил нэртэй романаас сэдэвлэгдсэн. Зохиолч өөрөө Vogue сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтурын хувийн туслахаар ажиллаж байсан туршлагатай учраас олон хүн гол дүр Миранда Пристлийн ард Винтурын дүр зурайдаг гэж үздэг. Мирандагийн дүрийг Холливүүдийн нэрт жүжигчин Мэрил Стрип амилуулсан билээ.

Киноны үргэлжлэлийг бүтээж буй цаг хугацаа нь Анна Винтур Vogue сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн албан тушаалаасаа 40 орчим жилийн дараа буусан үетэй давхацаж буй нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Шинэ ангид өмнөх киноны одод болох Мэрил Стрип, Энн Хэтэуэй, Эмили Блант, Стэнли Тучи нар дахин нэгдэж байгаа бол Британийн алдарт жүжигчин Кеннет Брана шинэ дүрд тоглож байгааг эх сурвалжууд баталжээ.

Анна Винтурын хувьд энэхүү киног өөрийг нь шууд дүрсэлсэн гэж хүлээн зөвшөөрөх дургүй хэвээр байгаа. Тэрээр 2009 онд Дэвид Леттерманы нэвтрүүлэгт оролцохдоо уг киног “зохиомол түүх” хэмээн тодорхойлж, “манай зохиолчийн бичсэнээр би үргэлж эелдэг, халуун дулаан байгаад байдаггүй хүн гэсэн” хэмээн хошигнож байв. Гэсэн ч тэрээр “Киноны надад таалагдсан зүйл бол сэтгүүл бүтээхэд гардаг бүх шаргуу хөдөлмөрийг харуулсан явдал юм” гэж ярьсан нь энэ бүтээлийн талаар хэлсэн цөөн хэдэн эерэг үгсийн нэг байв.

“Devil Wears Prada 2” киног анхны ангийг найруулсан Дэвид Фрэнкел дахин найруулж байгаа бөгөөд одоогоор албан ёсны нээлтийн огноо зарлагдаагүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх