Нүүр хуудас Зурхай ба зөвлөгөөОрдуудын долдугаар сарын зурхай

Ордуудын долдугаар сарын зурхай

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Хонь
Сарын эхээр эрч хүч, эелдэг зан тань бусдыг татах ба нэр хүнд тань өснө. Удирдлагатайгаа харилцаагаа сайжруулж, санхүүгийн боломжийг ашиглан орлогоо нэмэгдүүлж чадна. Гэвч үл ойлголцол, маргаанаас томоохон зөрчил үүсэж болзошгүй тул хүлээцтэй ханд. Хууль зөрчихөөс сэргийл. Эрүүл мэндээ анхаарч, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Сарын дунд үед санхүүгийн асуудал үүсэж болзошгүй тул аливаа гэрээ хэлцэлд хянамгай ханд. Сүүл үед худал мэдээлэлд автаж бусдад бүтэшгүй амлалт өгөхөөс болгоомжил. Өөрчлөлт хийхээс бүү ай, амьдралын хэв маягаа шинэчил. Романтик харилцаа идэвхжинэ.

Үхэр
Сарын эхэнд шийдэгдээгүй асуудал харилцаанд сэв суулгаж болзошгүй. Хувийн нөөц бололцоогоо дайчлан, ажлаа дуусгах хэрэгтэй. Сурган хүмүүжүүлэгч, судлаачдын хувьд амжилт арвин байна. Шинэ гэрээ хийхэд анхааралтай ханд. Сарын дунд үеэр эрүүл мэнд суларч, халдвар авах эрсдэлтэй. Байгальд амрах нь тустай. Хуучин амлалтаа биелүүлж, санхүүгээ хяна. Сүүл үед түншлэл, шинэ ажил эхлүүлэхэд тохиромжгүй. Даруухан байж, өөрийгөө хэт их сурталчлах хэрэггүй.

Ихэр
Сарын эхээр шинэ ажил эхэлж магадгүй ч эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгахаас болгоомжил. Сэтгэл хөдлөлөө хянаж, аливааг зөв талаас нь хар. Бусдаас хараат байдал алдагдалд хүргэж болзошгүй. Сарын дунд үеэс гүтгэлэг, өрсөлдөөн нэмэгдэнэ. Санхүүгийн талд анхаар, хугацаа хэтэрсэн төлбөрөө барагдуул. Сүүл үед ашигтай гэрээ байгуулах боломж гарна. Баяр наадамд хэт оролцохгүй бай.

Мэлхий
Сарын эхэнд шинэ ажил, тушаал хойшлуулсан нь дээр. Ааш зан өөрчлөгдөж, маргаан үүсэж болзошгүй. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаар. Сарын дунд үед ашигтай гэрээг алдахаас болгоомжил. Гэр бүлийн уур амьсгалаа сайхан байлга. Сүүл рүү бичиг цаасны ажил төвөг учруулж, өрсөлдөгч саад хийхийг оролдож болзошгүй. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, хайртай хүмүүстэйгээ илүү цагийг өнгөрөө.

Арслан
Сарын эхээр ивээн тэтгэгчдээс тусламж авч, туршлагаа ашиглах хэрэгтэй. Харилцаа, ажил мэргэжилд нэр хүндээ өсгөх боломжтой. Гэр бүлийн дотоод асуудал ил болж болзошгүй. Сарын дунд үед өр ширээ барагдуулж, шаардлагагүй зугаа цэнгэлээс татгалз. Туршилт сорилтод болгоомжтой ханд. Сүүл үед шинэ ажилтай холбоотой асуудал гарч, түншүүдтэй харилцах хэрэг гарна. Худал амлалт, гэнэтийн шийдвэрээс болгоомжил.

Охин
Сарын эхээр хэл амнаас хол байж, биедээ анхаар. Судалгаа, шинэ мэдлэг олж авахад тохиромжтой. Мөнгөний эрсдэлтэй алхамаас зайлсхий. Сарын дунд үед урам зориг өгсөн үйл явдал тохионо. Гэр бүлийн уур амьсгал эерэг болно. Сүүл үед ажлын ачаалал нэмэгдэж, санхүүтэй холбоотой сонирхолтой санал ирнэ. Халдварт өвчнөөс сэргийлж, дархлаагаа дэмж. Хайрын харилцаа гүнзгийрнэ.

Жинлүүр
Сарын эхэнд тав тухгүй байдал үүсч болзошгүй. Албан тушаал ахих, цалин нэмэгдэх боломж бий. Гэнэтийн орлого, уран бүтээлийн олз гарна. Сарын дунд үед эрч хүч суларч, өвчин сэдэрч болзошгүй. Агаар салхинд гарч, ухаалаг хүмүүстэй харилц. Сүүл үед гэр бүлийн маргаан, хоёрдмол байдал илэрч болзошгүй. Тогтвортой харилцаа үүсгэхэд анхаар.

Хилэнц
Сарын эхээр ажил мэргэжил, харилцааны хүйтрэл сэтгэл гутралд хүргэж болзошгүй. Хэт төгс төгөлдөр байдалд автах хэрэггүй. Тайван байж, зөвлөгөө сонс. Сарын дунд үед эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Санхүүгийн байдал хүндэрч магадгүй. Сүүл үед сэтгэл хөдлөлөө хянаж, уян хатан бай. Аливаа сорилтыг ухаалаг давж гарах хэрэгтэй.

Нум
Сарын эхээр шударга бус байдлаас болж бухимдах бололтой. Эрүүл мэндээ анхаар. Албан тушаал, байр сууринд өөрчлөлт гарч болзошгүй. Болгоомжгүй алхам алдагдал дагуулна. Сарын дунд үед бусдад хэт итгэж нууцаа алдахаас болгоомжил. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, эдийн засгийн байдал сайжирна. Сүүл үед хөрөнгө оруулалт, үл хөдлөхтэй холбоотой ажилд тохиромжтой үе.

Матар
Сарын эхэнд эрүүл мэнд, санхүүгээ анхаар. Ашиг сонирхлоос илүү тайван байдлыг эрхэмлэ. Хувийн харилцаанд зөрчилдөөн гарах тул биеэ барь. Сарын дунд үеэр өмнөх хөдөлмөрийн үр дүн гарч, сэтгэл ханамж төрнө. Сүүл үед албан тушаалд өөрчлөлт орж болзошгүй. Гаднын дарамт, хувийн тогтворгүй байдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй тул тайван байхыг хичээ.

Хумх
Сарын эхээр бие даасан шийдвэр гаргах чадвар өндөр байна. Ажлын ачаалал нэмэгдэнэ. Хайр дурлалын харилцаа гүнзгийрч, их мөнгө зарцуулах магадлалтай. Сарын дунд үед амралт, найз нөхөдтэйгээ зугаалах нь сэтгэл санааг тайвшруулна. Мөрийтэй тоглоомоос зайлсхий. Сүүл үед эрүүл мэнд муудаж болзошгүй тул сувилалд амрах нь тохиромжтой. Нэр нөлөөтэй хүмүүсийн дэмжлэг авах боломж гарна.

Загас
Сарын эхээр дотнын хүмүүсийн туслалцаа хэрэг болно. Ажилдаа төвлөрч, дэмий зүйлээс хол бай. Зөн мэдрэмж өндөр байх тул зөв ашиглавал ажил амжилттай байна. Сарын дунд үед сэтгэл санаа, эрч хүч суларч болзошгүй. Өрсөлдөгч нарын эсэргүүцэл тулгарч магадгүй. Сүүл үед ажил хэрэг, цалин, тушаалтай холбоотой эерэг өөрчлөлт гарах магадлалтай. Зөн билэгтээ итгэж, болгоомжтой шийдвэр гарга.

You may also like

Сэтгэгдэл үлдээх