Нүүр хуудас КиноП.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Сэр сэр салхи” киногоороо олон улсын кино ертөнцөд амжилттай хөл тавьсан найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын шинэхэн бүтээл дахин дэлхийн анхаарлын төвд орлоо. Түүний найруулсан “Урагшаа харсан цонх” (A South Facing Window) нэртэй богино хэмжээний уран сайхны кино 78 дахь удаагийн Локарногийн олон улсын кино наадмынPardi di Domani – Concorso Corti d’Autore” буюу уралдаант хэсэгт албан ёсоор сонгогджээ.

Энэхүү бүтээл нь ирэх наймдугаар сард дэлхийн нээлтээ хийх бөгөөд Монгол найруулагчийн нэрийг дахин дэлхийд таниулах хүлээлт үүсгээд байна.

“Урагшаа харсан цонх” кино нь харилцаа хөндийрсөн залуу хосын амьдралыг төв болгож, тэдний бие биенээ ойлгон, өөрчлөгдөж, дахин ойртон дотносох хүслийг уран сайхны энгийн өгүүлэмжээр илэрхийлсэн бүтээл юм. Киноны гол онцлог нь хиймэл драм, хэтрүүлэггүй, хүний сэтгэлийн нарийн хөдөлгөөнийг бодитоор дүрслэхэд оршиж байна.

Уг киног Францын “Аврора филмс” болон Монголын “Гуру медиа” хамтран бүтээсэн бол гол дүрүүдэд залуу жүжигчид М.Аззаяа, М.Алтаншагай нар тогложээ. Киноны зураглаачаар Португалийн мэргэжлийн оператор Васко Виана, продюсероор “Аврора филмс”-ийн Катя Казах, “Гуру медиа”-гийн Х.Оюундарь нар ажилласан байна.

Энэхүү уран бүтээл нь Хонконгийн Asian Film Awards Academy-ийн дэргэдэх “International Film Camp” хөтөлбөр, Францын Үндэсний кино урлагийг дэмжих сан болон “Arte France” байгууллагуудаас дэмжлэг авч, олон улсын хамтын ажиллагааны жишиг болсон бүтээл болжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх