Нүүр хуудас УрлагTaeil бэлгийн хүчирхийллийн хэргээр 3 жил 6 сарын ял авч, газар дээрээ баривчлагдлаа

Taeil бэлгийн хүчирхийллийн хэргээр 3 жил 6 сарын ял авч, газар дээрээ баривчлагдлаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Сөүл хотын Төв дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн 26-р тасаг өнөөдөр (7-р сарын 10) Taeil болон түүний хамсаатнууд болох ноён Ли, ноён Хонг нарт бэлгийн хүчирхийллийн онц ноцтой хэлбэрээр (aggravated quasi-rape) хэрэг үйлдсэн үндэслэлээр тус бүрт нь 3 жил 6 сарын хорих ял оноолоо.

Шүүхийн шийдвэрийн дагуу тэд дараах нэмэлт шийтгэлүүдийг мөн хүлээх юм:

  • Бэлгийн хүчирхийллийн эсрэг 40 цагийн сургалтад хамрагдах
  • Хүүхэд, өсвөр насныхантай холбоотой байгууллагад 5 жилийн хугацаанд ажиллахыг хориглох

Шүүхээс гаргасан мэдэгдэлд дурдсанаар: “Яллагдагч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд нотлох баримтын хүрээнд тэднийг гэм буруутай болох нь тогтоогдсон. Хохирогч согтуурлын улмаас эсэргүүцэх чадваргүй байсны дээр хэрэг нь ноён Ли-гийн орон сууцанд гарсан. Хохирогч нь гадаадын жуулчин байсан тул танил бус орчинд үйлдэгдсэн энэхүү хүчирхийлэл нь сэтгэлзүйн гүн хохирол үлдээсэн. Гэсэн ч шүүх нь тэднийг анх удаа ийм хэрэгт холбогдсоныг болон хохирогчийн шийтгэл оноох хүсэлгүй байгааг хөнгөрүүлэх нөхцөл гэж үзэв” хэмээн дурдсан юм.

Хуульчийн зүгээс Taeil өөрийн гараар бичсэн өргөдөл гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх энэ үндэслэлийг хүлээн аваагүй. “Түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь орон байрыг нь нэгжиж, нотлох баримт илэрсний дараа хийгдсэн тул үүнийг сайн дураараа буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй” хэмээн шүүх тайлбарласан байна.

Шүүгч шийтгэлийг танилцуулсны дараа “баривчлахтай холбоотой санал байна уу?” хэмээн асуухад Taeil ямар ч хариу өгөлгүй чимээгүй байжээ.

Хэргийг эргэн сануулбал: Өнгөрсөн оны 6-р сард Taeil болон хамсаатнууд нэгэн гадаад эмэгтэйг согтуу байхад нь ухаангүй байдалтай байхад нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байв. Анхны шүүх хурлын үеэр прокурорын зүгээс тэдэнд тус бүр 7 жилийн хорих ял оноох санал гаргаж байсан ч өнөөдөр шүүх тэдэнд 3 жил 6 сарын хорих ял оноосон байна. Taeil өмнөх хурлуудад чөлөөтэй оролцож байсан боловч шийтгэл оноосны дараа газар дээрээ баривчлагдаж, хорих анги руу шилжжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх