Netflix дэлхий даяар шуугиан тарьсан “Solo Leveling” вэбтуныг бодит дүрслэлтэй (live-action) олон ангит цуврал болгон бүтээж эхэлжээ. Цувралын гол баатар Сүн Жину-гийн дүрийг Солонгосын залуу од Byeon Woo-seok бүтээхээр болсон байна.
Энэхүү шинэ бүтээл нь KakaoPage платформд хамгийн өндөр үзэлттэй, амжилттай байсаар ирсэн “Solo Leveling” вэбтуны эх хувилбар дээр суурилж буй. 2016 онд зохиолч Chugong анх веб романаар гаргасан энэхүү зохиолыг 2018 онд Dubu (Redice Studio-ийн гүйцэтгэх захирал), зохиолч h-goon нарын хамтран бүтээсэн уран зурагт цуврал болгон KakaoPage дээр нийтэлсэн ба нийт 14.3 тэрбум удаагийн үзэлттэй болсон.
2025 онд уг бүтээлийн анимэ хувилбар нь Crunchyroll Anime Awards-д анх удаа Солонгосын анимэ болж, «Оны шилдэг анимэ», «Шилдэг тулаант бүтээл», «Шилдэг дүр» зэрэг есөн гол төрөлд ялалт байгуулж түүхэн амжилтад хүрсэн билээ.
Цувралын гол үйл явдал нь Сүн Жину хэмээх Е зэрэглэлийн “Hunter”-ийн тухай юм. Энэ зэрэглэл нь ертөнцөд үүссэн сүнслэг хаалганаас (Gates) нэвтэрч буй аюулт мангасуудтай тэмцэх хамгийн доод түвшин. Амь насыг нь аврахад хүрсэн осолтой тулааны дараа тэрээр гайхамшигт чадвартай болж, хүний хамгийн сул дорой байснаасаа хүн төрөлхтнийг аврагч хүчирхэг баатар болон хувирдаг.
Сүн Жину-гийн дүрийг “20th Century Girl”, “Lovely Runner” зэрэг бүтээлээр олны анхаарлыг татсан Byeon Woo-seok бүтээх бөгөөд цувралыг хамтран найруулагч Lee Hae-jun болон Kim Byung-seo нар удирдан ажиллаж байна. Эдгээр найруулагчид өмнө нь “Ashfall”, “Like a Virgin”, “Castaway on the Moon” зэрэг уран сайхны кинон дээр хамтран ажиллаж байжээ.
Netflix энэхүү төслийг Kakao Entertainment болон Sanai Pictures студийн хамтран продюсерлаж буй.
Түүнчлэн Variety-ийн мэдээлснээр, дэлхийд алдартай дуучин J Balvin “Solo Leveling” анимэ цувралын хоёрдугаар улирал “Arise From the Shadow”-д дуу оруулах анхны анимэ туршлагаа эхлүүлж байгаа ажээ.