BLACKPINK хамтлагийн дуучин Женни дэлхийн алдарт Chanel брэндийн 2025 оны намар-өвлийн урьдчилсан коллекцийн гол нүүр царай болж, дахин нэг удаа загварын ертөнцийн төвд орж ирлээ.
Энэхүү кампанит ажил нь Женнигийн хувьд Chanel-тэй хамтарсан гурав дахь дэлхийн хэмжээний төсөл болж байгаа бөгөөд өмнө нь тэрбээр тус брэндийн үнэт эдлэл болон гар цүнхний цуврал сурталчилгаанд амжилттай оролцож байв.
Шинэ зургууд олон нийтийн сүлжээнд богино хугацаанд шуугиан тарьж, фенүүд түүнийг “Chanel-ийн түүхэн дэх анхны Ази гаралтай гол нүүр царай” боллоо хэмээн бахархалтайгаар бичиж байна. Хүмүүс түүний төрхийг уран сэтгэмжтэй, загварлаг, дотоод гоо үзэсгэлэнтэй гэж онцолжээ.
Сэтгэгдлүүдээс онцолсон ишлэлүүд:
- “Тэр ямар ч хувцсыг гайхалтай болгож чаддаг.”
- “Женни өдөр бүр л оргил үе дээрээ байгаа юм шиг харагддаг.”
- “Chanel, Hera зэрэг брэндүүд яг түүний төрх шиг visuals-ийг хүсдэг.”
- “Женни бол үнэхээр гоо үзэсгэлэн, хөрөнгө хоёрын төгс хослол.”
Женни саяхан Adidas брэндийн дэлхийн хэмжээний кампанит ажлыг ч мөн амжилттай эхлүүлсэн бөгөөд ердөө хэдхэн хоногийн зайтай хоёр том брэндийн нүүр царай болсон нь түүний салбартаа эзлэх нөлөө ямар өндөр байгааг дахин харууллаа.