Нүүр хуудас КиноElon Musk-ийн “X” платформ Премьер лигийн баг Burnley-тэй хамтран Их Британид анхны баримтат цувралаа бүтээж эхэллээ

Elon Musk-ийн “X” платформ Премьер лигийн баг Burnley-тэй хамтран Их Британид анхны баримтат цувралаа бүтээж эхэллээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Elon Musk-ийн эзэмшилд байдаг “X” нийгмийн платформ Английн Премьер лигийн Burnley багтай хамтран “Keeping The Faith” нэртэй шинэ баримтат цувралыг бүтээж буйг албан ёсоор зарлалаа. Энэ нь “X” платформын Их Британид хэрэгжүүлж буй анхны оригинал контент бөгөөд Премьер лигийн багтай хамтран ажиллаж буй анхны тохиолдол юм.

Уг төсөл нь 2025/26 оны улирлын турш үргэлжлэх бөгөөд нийт 20 ангитай байх ба нэг ангид 10-12 минутын контент багтах аж. Цувралын онцлог нь улирлын турш бодит цагийн хуваарьт нийцүүлэн хоёр долоо хоног тутам шинэ анги гаргах бөгөөд улирлын дараа бус, явцын дунд цацагдах нь өмнөх төстэй контентуудаас ялгарах онцлог юм.

Цувралд Burnley багийн:

  • үндсэн тоглогчид,
  • дасгалжуулагчид,
  • удирдлагуудын ажлын өдөр тутмын амьдрал,
  • Turf Moor цэнгэлдэх хүрээлэн дэх бэлтгэл, тоглолтын өмнөх ба дараах үйл явдлууд,
  • хувцас солих өрөөн дэх уур амьсгал гэх зэрэг нандин агшнууд багтах бөгөөд шууд дамжуулалт, онлайн стриминг хэлбэрээр хүртээмжтэй байх болно.

Уг бүтээлийг “Adhoc Films” хариуцан гүйцэтгэж байна.

Хамтрагч талууд юу хэлэв?

“X” платформын Их Британийн захирал Жонатан Льюис уг хамтын ажиллагааг “X UK: A New Chapter” нэртэй стратегийн эхлэл хэмээн тодорхойлж, дараах тайлбарыг өгсөн:

“Clarets бол хамгийн үнэнч, сэтгэл зүрхтэй фанатуудтай багуудын нэг. Тэдний сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүллийг бид ‘X’ платформоор дамжуулан олон нийтэд хүргэхээр зорьж байна. Энэ төсөл бидний шинэ стратегийн эхлэл бөгөөд спортын үнэнч фэнүүдийг бодит, нээлттэй контентоор холбож өгнө.”

Burnley клубын ерөнхийлөгч Алан Пейс ч мөн энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм:

“Премьер лигт эргэн ирж буй онцгой улирлын өмнөхөн ‘X’ платформтой хамтран ажиллах болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Бидний сошиал контентууд өмнө нь ч ‘X’-д өндөр амжилттай цацагдаж байсан. Энэхүү хамтын ажиллагаа бидний фэнүүдтэйгээ ойр байх зорилтыг улам тодотгож байна. Бидний контент, урам зориг, фэнүүдийн дэмжлэг энэхүү төсөлд бүрэн тусгалаа олох болно.”

“X” платформын зорилго юу вэ?

“X” нь энэ баримтат цувралаар дамжуулан Их Британид байр сууриа бэхжүүлэх зорилготой байгаа бөгөөд цаашид спорт, бизнес, технологи, энтертайнмент зэрэг салбарт нөлөө бүхий контент бүтээгчидтэй хамтрах бодлогыг баримталж буй.

Энэ нь өмнө нь АНУ, Япон, MENA бүс нутагт NFL, NHL, WWE зэрэг спортын байгууллагуудтай хэрэгжүүлсэн төслүүдийн залгамж болж буй бөгөөд хамгийн сүүлд теннисний алдартнууд Серена, Венус Уильямс, NFL-ийн “Top 100” төсөлтэй хамтарсан байна.

“Keeping The Faith” нь зөвхөн нэг багийн тухай өгүүлэхээс гадна Премьер лигийн соёл, баг доторх бодит уур амьсгал, спортын ертөнцөд өрнөж буй сэтгэл хөдлөлийг илүү өргөн хүрээнд харуулах зорилготой юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх