Нүүр хуудас Уран сайхан“Euphoria” цувралын шинэ бүлгийн хөгжмийг Ханс Зиммер бичнэ гэдэг шуугиан тарилаа

“Euphoria” цувралын шинэ бүлгийн хөгжмийг Ханс Зиммер бичнэ гэдэг шуугиан тарилаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

HBO-ийн нэр хүндтэй, уран сайхны өндөр түвшинд бүтсэн “Euphoria” цувралын гуравдугаар бүлэг олон үзэгчийн анхаарлын төвд байсаар байна. Харин уг бүтээлийн хөгжмийн зохиолчоор домогт Ханс Зиммер ажиллахаар болсон нь шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт, догдлолыг улам бүр нэмэгдүүллээ.

“Interstellar”, “Inception”, “Dune”, “Gladiator” зэрэг кинонуудын хөгжмийг бүтээж, дэлхийн кино урлагт гүн ул мөр үлдээсэн Ханс Зиммер “Euphoria” гэх телевизийн цувралд оролцох болсныг олон хүн огтхон ч төсөөлөөгүй байсан нь гарцаагүй. Харин энэ удаа түүний уран бүтээлийн ертөнц, “Euphoria”-гийн сэтгэл зүйг хөндсөн гүн гүнзгий өгүүлэмжтэй гайхалтай хосолж, шинэ өнгө төрхийг бий болгох нь дамжиггүй.

Өмнөх улиралд тус цувралын хөгжмийн ертөнцийг англи дуучин Labrinth амилуулж байсан бөгөөд энэ удаа ч тэрээр Ханс Зиммертэй хамтран ажиллахаар болжээ. Орчин үеийн өсвөр насныхны эмзэг, зөрчилтэй дотоод ертөнц, хүсэл шаналлыг Ханс Зиммерийн симфони өнгө аястай, Labrinth-ийн электро-органик хөгжимтэй хослуулна гэдэг үзэгчдийн хувьд урьд хожид мэдрэгдээгүй сэтгэл хөдлөлийн давалгааг авчрах болно.

Уран сайхны дүрслэл, гүн сэтгэлийн хөндлөн илэрхийллээрээ алдартай “Euphoria”-гийн гуравдугаар бүлэг энэ удаад зөвхөн дүрс, зохиолын хувьд төдийгүй хөгжмийн түвшинд ч шинэ өндөрлөгт гарч ирэх хүлээлттэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх