Нүүр хуудас Үйл явдал ба зар“LUMINO” хамтлаг 27 жилийн ойн “THE ONE” тоглолтоо зарлалаа

“LUMINO” хамтлаг 27 жилийн ойн “THE ONE” тоглолтоо зарлалаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын хип хоп урсгалаар анхлан уран бүтээлээ туурвиж, үе үеийн залуусын дунд хит дуунуудаараа танигдсан “LUMINO” хамтлаг ирэх наймдугаар сарын 16-ны Бямба гарагт “THE ONE” нэртэй бүрэн хэмжээний амьд тоглолтоо зохион байгуулах гэж байна.

Тоглолт “Social Pay Park”-т болох бөгөөд уран бүтээлчид 27 жилийн уран бүтээлийн замнал, үзэгчдийн сэтгэлд хоногшсон хит дуунуудаа тайзан дээр амилуулах юм. “LUMINO” хамтлагийн хөгжмийн урсгал, үглэл, хэв маяг шинэ үеийн хип хоп хөгжимд онцгой нөлөө үзүүлж ирсэн билээ.

Тоглолтын тасалбарыг eventx.mn болон shoppy.mn цахим платформоор худалдаалж байгаа тул фэнүүд, хөгжмийн сонирхогчид одооноос тасалбараа захиалах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх