Маргааш Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнд хөгжмийн хорхойтнуудад зориулсан хамгийн хүлээлттэй арга хэмжээ болох СОНОС олон улсын хөгжмийн наадам зохион байгуулагдана. Энэ жилийн наадмын онцлох зочин бол глобал тайзнаа нэрээ дуурсгасан DJ Moose, түүнчлэн таван орны 25 артист нэгэн тайзан дээр хүчээ нэгтгэх гэж байна.
Наадам наймдугаар сарын 2-ны өдөр болно. Хөгжмийн хил хязгаарыг арилгаж, олон улсын уран бүтээлчидтай хамт баярлах энэхүү арга хэмжээ:
- 15:00 цагаас хаалга нээгдэнэ
- 18:00 цагаас тоглолт яг цагтаа эхэлнэ
- 23:40 цагаас дуусна
Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах энэхүү наадам нь дэлхийн хөгжмийн өнгө аясыг нэг дор мэдрэх боломжийг олгох бөгөөд сонсогчдод мартагдашгүй оройг амлах нь дамжиггүй.