Нүүр хуудас Уран сайханХакүхо сүмо бөхийн бүсээ “Чингис хаан” музейд бэлэглэжээ

Хакүхо сүмо бөхийн бүсээ “Чингис хаан” музейд бэлэглэжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Чингис хаан Үндэсний музей нь наймдугаар давхарт байрлах «Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим»-аа шинэчлэн тохижуулж, өргөн түмэндээ үйлчилж эхэлжээ. Энэхүү үзмэрийн шинэчлэлээр Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан, оюун ухаан, бие сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийн талаар дэлхийд танигдсан олон амжилтыг тогтоосон Монголын аваргуудыг танилцуулж байна.

Тухайлбал, сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын бүсийг Чингис хаан музейд бэлэглэжээ. Хакүхо нь мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлж, “Гиннесийн ном”-д бүртгэгдсэн амжилтыг тогтоосон билээ.

Түүнчлэн, мэргэжлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр төрлөөр шалгарч, Гиннесийн номд бүртгэгдсэн Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр (цагт багц хөзөр цээжлэх) болон Н.Энхшүр (30 минутад 2-тын тоолол цээжлэх) нар Чингис хаан музейд Дэлхийн аваргын цомоо бэлэглэж, тэдний амжилтуудыг ч үзмэрт байршуулсан байна.

527123355 1052709760354793 9128397630674365927 n 729x1024 1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх