14
Нэг ангийн хүүхдүүд учир битүүлгээр алга болдог үйл явдлыг өгүүлэх “Weapons” аймшгийн кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 42.5 сая ам.долларын орлого олж, бокс-оффисын жагсаалтыг тэргүүллээ.
“Franchise Entertainment Research” компанийн шинжээч Дэвид А. Гросс энэ талаар:
“Энэ бол аймшгийн киноны хувьд гайхалтай нээлт юм”
хэмээн онцолжээ. Тус бүтээлд жүжигчин Жулиа Гарнер болон Жош Бролин нар тоглосон байна.
Орлогын эхний таван байр
- Weapons – 42.5 сая ам.доллар
- Freakier Friday (Disney) – 29 сая ам.доллар
- 2003 оны “Freaky Friday” киноны үргэлжлэл бөгөөд Линдсей Лохан, Жэйми Ли Кертис нар дахин дүрээ бүтээжээ.
- Дэвид Гроссын хэлснээр, энэ нь инээдмийн киноны үргэлжлэлүүдийн дундаж үзүүлэлтээс хавьгүй өндөр бөгөөд эхний ангийн нээлтийн орлогоос давсан байна.
- The Fantastic Four: First Steps (Disney) – 15.5 сая ам.доллар
- АНУ, Канадын зах зээлээс нийт 230.4 сая ам.доллар цуглуулаад байна.
- The Bad Guys 2 (Universal) – 10.4 сая ам.доллар
- Naked Gun (Paramount) – 8.4 сая ам.доллар
Эхний 10-т багтсан бусад бүтээлүүд
- Superman – 7.8 сая ам.доллар
- Jurassic World: Rebirth – 4.7 сая ам.доллар
- F1: The Movie – 2.8 сая ам.доллар
- Together – 2.6 сая ам.доллар
- Sketch – 2.5 сая ам.доллар