Нүүр хуудас УрлагSpotify “Premium” багцын үнийг нэмэгдүүлнэ

Spotify “Premium” багцын үнийг нэмэгдүүлнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Хөгжим, подкастын хамгийн том стриминг платформуудын нэг болох “Spotify” ирэх сараас “Premium” багцын төлбөрөө нэмэхээр болжээ. Компани энэ талаар Ойрх Дорнод, Африк, Европ, Латин Америк, Ази, Номхон далайн бүсийн хэрэглэгчдэд цахим шуудангаар мэдээлсэн байна.

Шинэ үнээр “Premium” багц нь 10.99 ам.доллараас 11.99 ам.доллар болж өсөх бөгөөд хэрэглэгчид илүү өндөр чанарын акустик дуугаралт, зар сурталчилгаагүй үйлчилгээ, интернэтгүй үед ч хөгжим тоглуулах боломжийг авах юм.

“Spotify”-ийн энэхүү шийдвэр нь өнгөрсөн долоо хоногт компанийн хувьцааны үнэ 11 хувиар унасан явдалтай холбоотой байж болзошгүй гэж салбарын шинжээчид үзэж байна.

Одоогоор:

  • “Individual” багц – 5.49 ам.доллар
  • “Student” багц – 2.99 ам.доллар
  • “Duo” багц (2 хэрэглэгч) – 9.49 ам.доллар
  • “Family” багц (6 хүртэл хэрэглэгч) – 9.49 ам.доллар

Монголын хэрэглэгчдэд энэхүү үнийн өөрчлөлт нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Алагай 11 августа, 2025 - 17:20

Spotify-ын дараа бусад стриминг үйлчилгээнүүд ч үнээ өсгөх болов уу гэж би бодож байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх