Хөгжмийн салбарын эх сурвалжийн мэдээлснээр, BLACKPINK хамтлаг энэ оны 11-р сард шинэ мини цомгоо гаргахаар бэлтгэл ажлаа ид явуулж байна. Цомгийн хавтасны зураг авалт дууссан бөгөөд ирэх хоёр сарын дотор шинэ дуунуудын бичлэг болон бусад шаардлагатай ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Эхэндээ 10-р сард гаргах төлөвлөгөөтэй байсан ч хуваарьт өөрчлөлт орж, 11-р сард цомгоо танилцуулахаар болсон байна. Мөн боломжтой бол шинэ уран бүтээлээ тайзан дээр тоглохыг зорьж байгаа гэнэ.
YG Entertainment албан ёсны мэдэгдэлдээ:
“Бид албан ёсны сурталчилгаагаар дараа нь зарлана” хэмээн товч хариу өгсөн байна.
Хэрэв энэ эргэн ирэлт батлагдвал, BLACKPINK-ийн хувьд 2022 оны есдүгээр сард гаргасан BORN PINK цомгоос хойших анхны цомог болох юм. Хамтлаг 9 жилийн ойгоо энэ оны долдугаар сарын 11-нд дижитал сингл “JUMP”-аар тэмдэглэж, олон улсын хөгжмийн гол чартуудын оргилд хүрсэн билээ.
Одоогоор BLACKPINK “DEADLINE” нэртэй дэлхийн аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд нийт 16 хотод 31 тоглолт хийх хуваарьтай. Аялан тоглолт Өмнөд Солонгосын Гояан Спортын Цогцолборын Төв Цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж, Лос Анжелес, Чикаго, Торонто, Нью-Йорк зэрэг Хойд Америкийн хотуудаар амжилттай тоглосон. Энэ долоо хоногт Лондонд тоглох юм байна.