Нүүр хуудас КиноLISA, Кэнтаро Сакагучи нар “Dream” богино хэмжээний кино бүтээнэ

LISA, Кэнтаро Сакагучи нар “Dream” богино хэмжээний кино бүтээнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BLACKPINK-ийн гишүүн LISA өөрийн “Dream” дууны уур амьсгалд тулгуурласан богино хэмжээний киногоо алдарт япон жүжигчин, загвар өмсөгч Кэнтаро Сакагучитэй хамтран хийхээр болсноо зарлалаа. Төслийг OJun Kwon найруулж байгаа бөгөөд LISA Инстаграмдаа киноны постер нийтэлж, “Тун удахгүй та бүхнийх болох, сэтгэл хөдлөм, үзэсгэлэнтэй түүх” хэмээн тайлбарласан байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш сошиал орчинд тэдний хамтын ажиллах тухай таамаг өрнөж байсан. Хоёр од ижил төстэй зураг нийтлэхдээ “Dream” дууг фон хөгжим болгон ашиглаж байсан нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг татжээ. Мөн Кэнтаро LISA-гийн гэр бүлийн хамт BLACKPINK-ийн “DEADLINE” аялан тоглолтын VIP хэсэгт харагдсан байна.

“Dream” нь LISA-гийн “Alter Ego” цомгийн 13 дахь дуу бөгөөд богино хэмжээний кино 8-р сарын 13-ны 23:00 цагт нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх