Португалын хөлбөмбөгийн домог, Саудын Арабын “Аль Наср” клубын довтлогч, 40 настай Криштиано Роналдо хайртай бүсгүй, 31 настай аргентин-испан гаралтай Жоржина Родригестой албан ёсоор сүй тавьжээ. Хосуудын баярт мөчийг Роналдо өөрийн сошиал хуудсаар дамжуулан нийтэд түгээсэн бөгөөд Жоржина том алмаазан шигтгээтэй бөгжөө зүүсэн зургаа хуваалцаж, дараах үгсийг бичжээ:
“Тийм ээ, би зөвшөөрч байна. Миний энэ насны амьдрал.”
Танилцсан түүх
2016 онд Роналдо Испанийн “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд тоглож байх үедээ Мадрид хотын Cucci брэндийн дэлгүүрт үйлчлүүлэхдээ Жоржинаг анх харжээ. Тухайн үед тэрбээр дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хожим “Роналдог хараад ямар өндөр, ямар сайхан залуу вэ гэж бодсон” хэмээн дурссан байдаг.
Хамтын амьдралын он жилүүд
- 2016 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн.
- Жоржина хоёр охин төрүүлсэн: Алана (7 настай), Белла (2 настай).
- Роналдогийн өмнөх гурван хүүхдийн хойт эх нь болсон.
Netflix-ийн “Би Жоржина” баримтат кинонд Роналдо:
“Чи бид хоёр болохдоо л болно гэж би түүнд байнга хэлдэг. Энэ жил ч бай, дараа жил ч бай, ямар ч байсан бид хоёр болно гэдэгт би 1000 хувь итгэдэг”
хэмээн ярьжээ.
Амьдралын сорилтууд
Хосууд аз жаргалтай мөчүүдээс гадна амьдралын хүнд үеийг ч туулжээ. Белла охин ихэр төрсөн ч эрэгтэй ихэр нь төрөөд удалгүй нас барсан. Мөн Жоржинагийн аав хүнд гэмт хэрэгт холбогдон олон жил хоригдож байсан бол Роналдогийн аав архины хамааралтай байсан бөгөөд эрт нас барсан юм.
“Эхнэр” хэмээх дуудлага
Албан ёсны хуримаа хийгээгүй ч Роналдо сүүлийн жилүүдэд Жоржинаг “эхнэр” гэж ил тод нэрлэсээр ирсэн. 2024 онд Globe Soccer Awards-д шагнал авахдаа тэр:
“Энэ шагналыг хүртэж буйдаа их баяртай байна. Энд миний эхнэр болон том хүү маань ирсэн”
гэж хэлсэн нь үүний илрэл юм.
Одоогийн амьдрал
Өдгөө тэд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо амьдарч, Роналдо “Аль Наср” клубт тоглож байна. Хосуудын хувьд энэ сүй нь тэдний хамтын амьдралын шинэ, том алхам болж байна.

2 комментария
Роналдо, Жоржина хоёрт баяр хүргэе! Олон жил хамтдаа байж энэ бол үнэхээр сайн алхам юм
Тэд хамтдаа маш их бэрхшээлийг туулсан ч бат бөх хосууд хэвээр үлджээ. Энэ бол урам зориг юм