Нүүр хуудас КиноЖүжигчин Б.Дэлгэртуяа: “Согоомаа” киноны Уянга бол миний анхны дүр

Жүжигчин Б.Дэлгэртуяа: “Согоомаа” киноны Уянга бол миний анхны дүр

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Согоомаа” олон ангит аймшгийн кинонд Уянгын дүрийг бүтээсэн жүжигчин Б.Дэлгэртуяа СУИС-ийг жүжигчин, жүжиг-киноны зохиолч хос мэргэжлээр төгсжээ. Тэрээр энэ дүр нь өөрийнх нь анхны уран бүтээл болохыг онцолсон юм.

Киноны зохиолч, ерөнхий найруулагч Э.Отгондорж, ерөнхий зураглаачийн хамт СУИС-д ирж түүнд санал тавьснаар Уянгын дүрд тоглох болсон байна. Анх удаа камерын өмнө зогсохдоо сандралтай байсан ч хамтран тоглогчидтой ойлголцох, камерын ажилд дасан суралцах зэрэг олон туршлага хуримтлуулжээ.

“Согоомаа” кино нь Төв аймгийн Батсүмбэр суманд хоёр сар орчим хугацаанд зураг авалтаа хийсэн бөгөөд утга учиргүй айдас төрүүлэхээс илүүтэй байгаль, хүний харилцаа, энэрэл нигүүлсэл, үйлийн үрийн тухай өгүүлдгээрээ онцлог гэнэ. Зураг авалтын үеэр багш нар Э.Нарангэрэл, Г.Энхсайхан нар түүнд ихээхэн зөвлөгөө өгч, дүр дээрээ ажиллахад нь дэмжлэг үзүүлсэн байна.

Кино үзэхдээ өөрөө ч аймхай гэдгээ хэлсэн тэрээр, ялангуяа Уянга охин дүүгээ тэвэрчихээд цонхны тавцан дээр айж сууж байхад нь аав нь орж ирдэг хэсгийг аавтайгаа хамт үзэхдээ уйлсан гэв.

Б.Дэлгэртуяа багаасаа хурдны морь унаж, эрэгтэй хүүхэд шиг өссөн нь баатарлаг түүхэн дүр, тэр дундаа Мандухай цэцэн хатны дүр бүтээх мөрөөдөлтэй болоход нөлөөлжээ. Жүжигчин мэргэжлээс гадна кино, жүжгийн зохиолч учраас ирээдүйд хоёулангаар нь мэргэшин, үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон бүтээл туурвихаар зорьж байна.

515925351 18280468807257605 7548420883145140532 n1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх