Нүүр хуудас Үйл явдал ба зар“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2025: Яагаад үзэх ёстой вэ?

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2025: Яагаад үзэх ёстой вэ?

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёл, урлагийн газар хамтран Монголын биет бус соёлын өв, угсаатны бүлгийн өвөрмөц онцлогийг олон нийтэд таниулах зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 22-24-нд Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд өрнөнө.

Энэхүү фестивальд Монгол Улсын 21 аймаг болон нийслэл өөрсдийн өв, уламжлалыг үзүүлж, дотоодын болон гадаадын зочдод танилцуулах юм. Үндэсний язгуур урлагийн тоглолт, өв соёлын сургалт, үзүүлбэрүүдийг багтаасан 780 гаруй хөтөлбөрт арга хэмжээг санал болгож, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Мөн зочид “Нүүдэлчин зоог” нэртэй аялал жуулчлалын гудамж, “Соёлын өвийн өртөө” үзэсгэлэн, жижиг дунд үйлдвэрлэлийн худалдаагаар сонирхолтой аялал хийх боломжтой. Үндэсний бөх, сур, шагайн харваа зэрэг спортын төрлүүдээр уралдаан, тэмцээн болж, “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваачийн оролцоотой зохион байгуулна.

Энэ арга хэмжээ нь Монголын нүүдэлчин ахуй, соёлын өвөрмөц онцлогийг олон улсад сурталчлах том боломж бөгөөд соёл, спорт, аялал жуулчлалын нэгдэл болсон онцгой арга хэмжээ юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Кутлук 14 августа, 2025 - 16:59

Өө, уламжлал, соёлын гурван өдөр

Хариулах
Набчин 14 августа, 2025 - 17:13

780 үйл явдал — та бүхнийг харах хүч, хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй

Хариулах

Сэтгэгдэл үлдээх