Нүүр хуудас Үйл явдал ба зарДэлхийн алдарт реппер Fat Joe Монголын тайзнаа гарна

Дэлхийн алдарт реппер Fat Joe Монголын тайзнаа гарна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

АНУ-ын хип хопын домогт уран бүтээлч Fat Joe ирэх есдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотын Төв Цэнгэлдэх Хүрээлэнд тоглолтоо хийхээр болжээ. “Blinksoft” компанийн урилгаар зохион байгуулагдах “Zone X” тоглолт бүтэн нэг цаг үргэлжлэх бөгөөд тэрбээр Монголд АНУ-аас ирж буй хамгийн нэр хүндтэй, томоохон репперүүдийн нэгээр тооцогдож байна.

Fat Joe өөрийн байгуулсан Terror Squad лейблээрээ Big Pun, Remy Ma, DJ Khaled зэрэг дэлхийн алдартнуудыг гаргаж ирсэн. Тэр “old school”-оос “new school” хүртэлх урсгалд чадамгай хөрвөж, Billboard чартын дээд байруудад олон бүтээлээ хүргэсэн хүчирхэг уран бүтээлч юм.

Түүний гол амжилтуудаас:

  • Flow Joe – Billboard #1 (1993)
  • Lean Back – Billboard #1 (2004)
  • All The Way Up – Grammy-д нэр дэвшсэн (2017)
  • Хамгийн том пүүзний цуглуулгатай гэдгээрээ алдартай

30 жилийн турш дэлхийн томоохон цэнгэлдэхүүдийг дүүргэж, шүтэн бишрэгчдээ байлдан дагуулсан тэрбээр анх удаа Монголд тоглох гэж буйгаа зарлалаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх