Нүүр хуудас КиноHBO шинэ “Харри Поттер”-ын Уизлийн гэр бүлийг танилцууллаа

HBO шинэ “Харри Поттер”-ын Уизлийн гэр бүлийг танилцууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

HBO ирэх 2027 онд цацагдах шинэ “Харри Поттер” цувралд тоглох Рон Уизлийн ах, эгч нарыг дүрслэх жүжигчдийн зургийг олон нийтэд дэлгэлээ.

The Hollywood Reporter-ийн мэдээлснээр:

  • Тристан Харланд – Фред Уизли
  • Габриэль Харланд – Жорж Уизли
  • Руари Спунер – Перси Уизли
  • Грейси Кокрейн – Жинни Уизли

Тристан ба Габриэль Харланд нар өмнө нь “The Last Kingdom” цувралд тоглож байсан бол Грейси Кокрейн “Blitz”-ийн зураг авалтад оролцжээ.

HBO шинэ "Харри Поттер"-ын Уизлийн гэр бүлийг танилцууллаа

Тэд өмнө нь зарлагдсан Аластер Стаут (Рон Уизли) болон Кэтрин Паркинсон (Молли Уизли)-той нэгдэж байна. Харин Роны аав Артур Уизлийг хэн бүтээх нь одоогоор нууц хэвээр байна.

Үндсэн гол дүрүүд хэдийн сонгогдсон: Доминик Маклафлин (Харри Поттер), Арабелла Стэнтон (Гермиона Грейнджер) болон Аластер Стаут (Рон Уизли). Цувралын зураг авалт Лондон хотод саяхан эхэлсэн бөгөөд нээлт 2027 онд болно.

HBO шинэ "Харри Поттер"-ын Уизлийн гэр бүлийг танилцууллаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх