Нүүр хуудас Үйл явдал ба зарTechno: Монгол улсын бахархал Esports World Cup 2025-д аваргын эзэд болов!

Techno: Монгол улсын бахархал Esports World Cup 2025-д аваргын эзэд болов!

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын The MongolZ баг Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлж, багийн залуу тоглогч Содбаяр «Techno»  карьерынхаа анхны MVP цол хүртлээ! 1xBet Монголоос шинжээчид түүний амжилтын нууц болон хэрхэн MVP цолоо авахаар тоглосныг хүргэж байна.

MVP цолны ач холбогдол

2025 онд ердөө тавхан тамирчин л MVP шагнал хүртсэн байна. Ингэснээр Techno шилдгийн шилдэгт багтсан юм.

Techno-гийн EWC 2025-ын статистик зургийг эндээс үзнэ үү:

Улирлын эхэнд Vitality багийн давамгайлалтайгаар ZywOo долоон цомыг хүртэн тэргүүлж байгаа бол, Spirit багийн donk 4 MVP-тэйгээр хоёрдугаарт жагсаж байна. Харин Techno, NiKo, degster нар энэ улиралд нэг нэг удаа MVP-н эзэд болсон юм.

Карьерын турших нийт MVP-ийн дээд амжилтууд:

  1. ⁠ZywOo⁠ — 27 MVP
  2. s1mple⁠ — 21 MVP
  3. ⁠device⁠ — 19 MVP
  4. GeT_RiGhT, kennyS, ⁠donk — 10 MVP
  5. NiKo⁠ — 9 MVP

GeT_RiGhT, kennyS нар карьераа дуусгаж, s1mple, device нар мэргэжлийн тоглолтоо төгсгөх шатандаа хүрчээ. Тиймээс The MongolZ баг — гол ивээн тэтгэгч 1xBet-ийн дэмжлэгтэйгээр — энэхүү нэр хүндтэй жагсаалтад дээд амжилт тогтоох бүрэн бололцоотой!

Мөн The MongolZ багийн снайпер 910 нь YaLLa Compass 2024 тэмцээнд MVP болж байсан бөгөөд bLitz, mzinho, Senzu нар ч ирээдүйд MVP шагнал авах магадлал өндөр гэж үзэж байна. Ганцхан нөхцөлтэй — илүү олон тэмцээнүүдэд түрүүлэх!

The MongolZ ба Techno-гийн EWC 2025 дахь амжилт

Статистик нь The MongolZ багийн EWC 2025-д хүчирхэг тоглолт үзүүлснийг нотолж байна. Тэд дараах дөрвөн тоглолтод гурван шилдгийг нэрлэв:

  1. The MongolZ v GamerLegion (2-0): bLitz (1.68), Techno (1.40), 910 (1.30)
  2. The MongolZ v 3DMAX (2-1): bLitz (1.41), Techno (1.36), 910 (1.21)
  3. The MongolZ v Vitality (2-1): Techno (1.50), Senzu (1.10), mzinho (1.07)
  4. The MongolZ v Aurora (3-0): Senzu (1.40), Techno (1.33), bLitz (1.14)

Хэдийгээр ахлагч bLitz хоёр тоглолтод тэргүүлж, MVP-д илүү ойр харагдсан ч Techno финалын Vitality багтай шийдвэрлэх тулаанд тэр финалын Nuke мап дээр 2.09 үнэлгээтэй тоглож голлох үүрэг гүйцэтгэв.

Бусад гурван тоглолтод Techno хоёрдугаар байранд эрэмбэлэгдсэн бөгөөд хамгийн олон kill (193), kill/death харьцаагаар (+51), Swing impact-аар (+3.98%) тэргүүлжээ. Assist-ийн тоогоор зөвхөн bLitz-тэй (62) харьцуулахад Techno 58 assist-тайгаар хоёрдугаарт бичигдэж байна.

Techno-гийн статистикийг эндээс харна уу:

Хагас улиралд дасгалжуулагч maaRaa багийн үүргийг шинэчилснээр, Techno entry-ийн оронд trade, clutch-д илүү төвлөрч эхэлсэн бөгөөд цуглуулсан онооны дундаж нь 0.96-аас 1.17 болж өсөв!

Баг доторх EWC 2025 үзүүлэлтийг харвал Techno ялалтад гол үүрэгтэй байсныг харуулна:

  • Techno: 1.39 (K/D +51)
  • bLitz: 1.25 (K/D +41)
  • Senzu: 1.16 (K/D +31)
  • 910: 1.05 (K/D +26)
  • mzinho: 1.00 (K/D -7)

Techno 20 настай хэр нь зөвхөн өөрийн багийн төдийгүй EWC 2025 бүх тэмцээний од боллоо. Түүний 1.39 үнэлгээ нь удаах өрсөлдөгчид болох XANTARES (1.30), ZywOo (1.29), м0NESY, NiKo (1.26) нарыг хол хаяв.

EWC-ийн зохион байгуулагчид болон HLTV порталаас Techno-г “Тэмцээний онцлох тоглогч”-оор шалгаруулан $10,000-ийн шагнал, HLTV x 1xBet MVP-ийн цолыг гардуулав. HLTV-ээс бас bLitz, Senzu (The MongolZ), XANTARES (Aurora) нарыг EVP (Exceptionally Valuable Player) цолоор шагнасан.

1xBet Монголоос The MongolZ багт ирээдүйд улам олон тэмцээнд түрүүлж, олон MVP, EVP шагнал авахыг хүсэн ерөөе! Мөн Монголчууд бид энэ намар болох StarLadder Budapest Major 2025-д үндэсний багаа амжилттай оролцоно гэсэн хүлээлт дээд цэгтээ байна!

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх