БНСУ-ын алдарт Blackpink хамтлагийн гишүүн дуучин Rose MTV Video Music Awards-аас “Жилийн шилдэг дуу” шагналыг хүртэж, шагнал гардах үеэр хэлсэн сэтгэл хөдөлгөм үгээрээ олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө.
Rose хэлэхдээ:
“Саяхан нэг хүн надаас ‘Амьдралдаа хамгийн их юунаас айдаг вэ?’ гэж асуухад, хариултаасаа би өөрөө хүртэл гайхсан. Миний айдас бол өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг байсан 16 настай үеийнхээ урмыг нь хугалчих вий, түүний итгэлийг хөсөрдүүлчих вий гэсэн айдас байсан.
12 жилийн уйгагүй хөдөлмөрийн дараа энэ шагналыг би мөрөөдлөөр дүүрэн 16 настай өөртөө, намайг бий болгож, өсөж хөгжихөд итгэж, дэмжсэн бүхий л хүмүүстээ зориулахыг хүсэж байна.
MTV надад энэ шагналыг гардуулж, нэг зүйлийг илүү гүнзгий ойлгууллаа. Энэ дэлхий дээр хэн ч үл тоогддоггүй. Миний ард зогсож ирсэн Blackpink хамтлагийнхаа гишүүд, үнэнч шүтэн бишрэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ мөч бол зөвхөн 16 настай надад ч биш, хөдөлмөрөө үнэлүүлж, тэгш хүлээн зөвшөөрөгдөхийг мөрөөдсөн хүн бүрд асар их үнэ цэнтэй.
Мөн миний сэтгэлзүйч өдөр бүр сануулдаг шиг, хамгийн хүнд хэцүү үед ч бууж өгөлгүй зүтгэснийхээ төлөө, өөртөө ‘Баярлалаа’ гэж хэлмээр байна.”